Дундговь аймаг
Улаан булангийн эрхлэгчээр алиа шогч Лигжидийн Гүржав томилогдож Б.Ёндон найруулагч, 1956 онд клубын суурь тавигдаж 1958 онд ашиглалтанд орж, Улаан гэрийн хөгжимчин Юндэн эрхлэгч болж уран сайхны ажлыг уран сайханчдын дэмжлэгтэйгээр сэргээн хөгжүүлсэн түүхтэй .
Номын сан: Нийт хүн амын мэдлэг боловсролыг дээшлүүлэх соён гэгээрүүлэх чухал хэрэглүүр болсон номоор үйлчлэх ажил 1960-аад оноос улам эрчимжиж 200 номтой номын сан 1962 онд байгуулагдсан. Эрхлэгчээр Маамын Сэнгэ-Самбуу ажиллажээ. 1964 оноос номын сангийн курс төгссөн Долгорын Цээсүрэн 1972 он хүртэл ажиллахдаа номын санг 5000 орчим номтой болгож үйлчилгээнд бригад суурь номд сонирхолтой хүн бүрт хүрч үйлчилдэг болсноор 1966 онд Улсын тэргүүний номын сангийн болзолыг хангаж Улс аймагтаа алдаршуулжээ.
Сумын төв 1955 онд Бөхтөд буусан үед 1956 онд клубын суурь тавигдаж 1958 онд ашиглалтанд орж, Улаан гэрийн хөгжимчин Юндэн эрхлэгч болж уран сайхны ажлыг уран сайханчдын дэмжлэгтэйгээр сэргээн хөгжөөсөн. Улаан булангийн эрхлэгчээр алиа шогч Лигжидийн Гүржав томилогдож Б.Ёндон найруулагч, 1956 онд клубын суурь тавигдаж 1958 онд ашиглалтанд орж, Улаан гэрийн хөгжимчин Юндэн эрхлэгч болж уран сайхны ажлыг уран сайханчдын дэмжлэгтэйгээр сэргээн хөгжүүлсэн түүхтэй .
Кино салбар 1932 онд Дорноговь аймагт “Улаан гэр-”ийн үйлчилгээний хүрээнд дуугүй киноны дүрсийг гар ажиллагаатай аппарат төхөөрөмжөөр Өндөршил сумын харьяат Юндэн нар гаргаж эхэлснээр Аймгийн киноны эх суурь тавигдсан.
ОНС музей:Соёлын төвийн орон нутаг судлах танхимын барилгыг 1953 онд нутгийн малчид, иргэд өөрсдийн хүчээр барьсан