Дундговь аймаг
Дундговь аймаг
Хулд сумын 100 жилийн ойн ажлын хүрээнд их эмч Авирмэдийн Хатантөмөр захиралтай “Хатан” эмнэлэгийн эмчилгээ оношлогооны баг Хулд сумын төвд 2023 оны 5 сарын 16-аас 6 сарын 2-ны хооронд Хулд сумынхаа ард иргэдэд үнэгүй үзлэг, оношлогоо, эмчилгээ хийж эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна. Энэ хугацаанд өнөөдрийн байдлаар 52 хүнд эмчилгээ үйлчилгээ үзүүлж, эмчилгээнээс гадуур 40 хүнд оношлогоо үзлэг хийгээд байна.Түүхт 100 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажил, бүтээн байгуулалтанд хувь нэмэр оруулансан танай хамт олонд нутгийн зон олныхоо өмнөөс талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.