Өндөршил сум

Дундговь аймаг

Мэдээ

БАГА БАЯН УУЛЫН ТАХИЛГА НААДАМ БОЛЛОО

Бага Баян уулын уламжлалт тахилга зан үйл , баяр наадам дэлгэр сайхан зохион байгуулагдлаа. Ганданчойнхорлин хийдийн эрдэмт лам нар уншлага тахилгыг хийж хурдан Их насны морьдын уралдаанд Баянжаргалан сумын залуу уяач Л.Цэрэнбаярын хээр түрүү магнайд, уяач Э.Жаргалсайханы хээр аман хүзүүдэж, залуу уяач Э.Гүрэнбадарын хээр айргийн гуравт, Өндөршил сумын Алдарт уяач С.Энх-Амгалангийн бор айргийн дөрөвт, Баянжаргалан сумын залуу уяач Э.Сумьяабазарын хээр айргийн тавд хурдаллаа. Хүчит бөхийн барилдаанд Аймгийн заан Анандпүрэв түрүүлж, Аймгийн харцага Б.Одсүрэн үзүүр булааж Сумын заан Б.Бямбадорж , Сумын заан Баярбаатар нар шөвгөрлөө. Бага Баян уулын тахилгыг нутгийн малчид иргэд гурав гурван жилээр хариуцаж зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ жилийн тахилга , наадмыг ААМ Ц.Чогням агсаны хань, үр хүүхдүүд ивээн тэтгэж зохион байгуулав. Та бүхний их буян, өгөөмөр сэтгэлд даган баясаж сайн сайхан бүхнийг ерөөе! Уул ус , орон дэлхий минь баясаж хуртай бороотой , хувьтай хишигтэй дэлгэр сайхан болтугай !


Их уншсан

МУ-ЫН СТА Л.САРАНГЭРЭЛИЙН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭН БОЛЛОО

СУРГУУЛЬ, ДОТУУР БАЙРАНД ОРЧИН ҮЕИЙН ШААРДЛАГА ХАНГАСАН АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙН АЖИЛ ХИЙГДЭЖ БАНА

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ СУРГАЛТАД БАЙГУУЛЛАГЫН ДАРГА ЭРХЛЭГЧ НАР ХАМРАГДЛАА

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН 2023 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ "ТОДОРХОЙ ҮР ДҮНД ХҮРСЭН" ГЭЖ ҮНЭЛЛЭЭ.

Засаг даргын зөвлөлийн хурал хийлээ:

ХАРЬЯАЛСАН АХМАДУУДАДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

ТАЛАРХАЛ

СОЁЛЫН ТӨВ НЬ АЛБАН ХААГЧДЫН ДУНД ТАХ -ЫН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИАР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА