Хулд сум

Дундговь аймаг

Мэдээ

СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023 ХУЛД СУМ

                                                                              ДУНДГОВЬ ХУЛД СУМ

         Түүх дурсгалт газруудаараа алдартай, өв соёлын өлгий нутаг Хулд суманд“Соёлын сэргэлт 2023” аяны үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа. Үйл ажиллагааг сумын Засаг дарга П.Бямбалхагва, Дундговь аймгийн Соёл, урлагийн газар-ын дарга Х.Цогзолмаа, Соёлын төвийн дарга Г.Сүхтөмөр нар оролцож, аяны зорилго, зорилтыг танилцуулснаар нээлээ.

        ИЛТГЭЛ, СУРГАЛТ:МУСГЗ До.Цэнджав “Үндэсний үнэр зүйл, үндэсний бахархал” сэдэвт илтгэл,Үндэсний номын сангийн Мэдээлэл, арга зүй, эрдэм шинжилгээний хэлтсийн инженер Э.Энх-Амгалан “Номын сангийн нэгдсэн систем” сэдэвт сургалт,Монгол Улсын Хүүхэлдэйн Театр-ын гадаад харилцаа, үйлчилгээ хариуцсан менежер Э.Дөлгөөн “Соёл урлагийн байгууллагын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх боломж арга зам ба Франчайзинг” сэдвүүдээр тус тус чадавхжуулах сургалтыг сумын соёлын төвийн ажилтнуудад зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

        БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД:Хүүхэд багачууд, эцэг эхийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, урлагийн боловсрол олгох зорилгоор Улсын Хүүхэлдэйн театрын бүтээл Шарль Перрогийн зохиолоос сэдэвлэн “Улаан малгайт”-ыг бээлийн хүүхэлдэйн сонирхолтой үлгэр, Дундговь аймгийн музей орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан виртуаль үзмэрүүдийг иргэд, хүүхэд багачуудад тус тус зохион байгууллаа.

       УРЛАГИЙН ТОГЛОЛТ:ЦДБЭЧ-ын дуучин МУСТА Д.Алтанхүү, МУСТА М.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй уран бүтээлчид болон нутгийн Ардын авьяастан Ц.Мөнхсүх, Х.Болорчулуун, Д.Бадамсүрэн нар мэндчилгээ дэвшүүллээ. Мөн Уул багийн ахмад А.Сосор гуай Хулд сумын соёлын төвийн орон нутаг судлах танхимд өөрийн бүтээсэн Тэмээний хомны тоног хэрэгсэл, хурганы холбоо, араг, савар бэлэглэсэн юм.

Хулд суманд 1980 онд Р.Доржпалам найруулан тавьсан алтан үеийнхний шилдэг бүтээл “Говийн зэрэглээ” уран сайхны киноны зураг авалтыг хийж байжээ. Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/ Museum of Dundgovi province ДУНДГОВЬ АЙМАГ ХУЛД СУМ2023.06.14