Дундговь аймаг
Дундговь аймгийн Хулд сумын нутагт орших Хулдын уул. Нутгийн зон олон энэ уулыг “Халх зүгийн Доржсэвэр буюу Алмааз эрдэнийн сүр жавхлант Хулдын уул” гэж хүндэтгэн тахиж, уулын эзэн сахиус ивээлдээ багтааж хишиг буянаа хайрлах болтугай гэж сүсэглэн мөргөж, идээ цайныхаа дээжийг өргөж ирсэн түүхтэй.
"Хулдын уулын тахилга" -ыг хандивлагч, ивээн тэтгэгч ХХК, ТББ, иргэд болон сумын ИТХ, ЗДТГ-ын хамт олон, малчид, иргэдийнхээ хамтын хүч хөдөлмөрөөр бид бүхэн сайхан тэмдэглэн өнгөрүүллээ.
Хуран цуглаж, уул овоогоо баясахаар ирсэн бидний нүд баясган баярын магнай тэнийлгэсэн 2 насны морины уралдаан, хүчит бөхчүүдийн барилдаан хөтөлбөрийн дагуу явагдлаа.
Хүчит бөхийн барилдааны түрүү, үзүүрийн бөхөөр Аймгийн заан М.Баттүвшин, Аймгийн начин С.Бүргэд, Өсвөрийн бөхийн барилдаанд залуу бөх М.Амьдрал, Б. Өнөболд нар байр эзэллээ.
"Их насны морьдын айргийн тав"-д Залуу уяач Г.Энхболдын хүрэн, Г.Энхболдын хээр, Төв аймгийн Баянжаргалан сумын уяач Ц.Цолмонгийн зээрд,Хулд сумын залуу уяач Б.Наранхүүгийн сартай зээрд, Хулд сумын залуу уяач С.Даваадоржийн зээрд тус тус байранд орж уясан эзэн унасан хүүхдээ баярлууллаа.
Дааганы уралдаанд Хулд сумын залуу уяач Г.Энхболдын хонгор, Н.Равданы бор, Улсын алдарт уяач С.Мөнхбатын хээр, Луус сумын аймгийн алдарт уяач Б.Сэргэлэнгийн буурал, Хулд сумын залуу уяач Г.Цэрэнбатын зээрд даага тус тус байранд орж уясан эзэн унасан хүүхдээ баярлууллаа.
Хулд уулын тахилгад ном хурсан Ц.Насанжаргал тэргүүтэй шашны лам нарт талархлаа.
2023.06.11