Өндөршил сум

Дундговь аймаг

Мэдээ

СОЁЛЫН СЭРГЭЛТ -2023 ӨНДӨРШИЛ СУМАНД

“Соёлын сэргэлт 2023” аяны үйл ажиллагаа Дундговь аймгийн Өндөршил суманд амжилттай зохион байгуулагдлаа. Үйл ажиллагааг Өндөршил сумын засаг дарга У.Алтанхүү аяны зорилго, зорилт болон соёлын талаар авч хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцуулсан бол, Монгол Улсын Хүүхэлдэйн Театр-ын захирал МУСТА М.Отгончимэг Дундговь аймгийн Өндөршил суманд “Хүүхэлдэйн театрын салбар”-ыг нээж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллахаар боллоо.
ИЛТГЭЛ, СУРГАЛТ: Улсын хүүхэлдэйн театрын захирал МУСТА М.Отгончимэг “Дундговь аймагт соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж, шийдэл” илтгэлийг иргэдэд, “Соёл урлагийн байгууллагын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх боломж арга зам ба Франчайзинг” сэдвээр, Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/ МАЗЭШХ-ны хэлтсийн ном зүйч Т.Наранчимэг “Номын сангийн үйлчилгээний чанар хүртээмж, Соёл олон нийтийн ажил” сэдвээр, Дундговь аймгийн музейн захирал Б. Баярмаа “Музейн сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт” сэдвээр сумын соёлын ажилтнуудад чадавхжуулах сургалтыг тус тус зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРИЙН Хүүхэд багачуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, урлагийн боловсрол олгох зорилготойгоор Шигтгээн урлал, дүрслэх урлал музейн боловсролын хөтөлбөрт ЕБС-ийн сурагчид болон иргэд, хүүхэд багачуудыг оролцууллаа. Мөн аймгийн музейн шилдэг үзмэрийг АR технологиор үзүүлсэн нь тэдний таашаалд нийцсэн ажил болсон юм.
УРЛАГИЙН ТОГЛОЛТ: Монгол улсын хүүхэлдэйн театрын шинэ уран бүтээл О.Сундуйн зохиол “Хүүхэлдэйн чинээ ээж” хүүхэлдэйн жүжгийг тоглолт МУГЖ дуучин Э.Бүрнээбаяр МУСТА Т.Даваасүрэн МХТ-ын жүжигчин Ц.Цэрэндорж, Э.Билгүүн Өндөршил сумын соёлын төвийн дэргэдэх уртын дууны дуйгуйлангийн суралцагч Ухаанзаяа, Б. Монголмаа, Б. Батчимэг ардын авьяастан морин хуурч Б. Өлзийням нар оролцон сумын иргэдэд урлагийн тоглолтоо өргөн барьлаа.



Их уншсан

МУ-ЫН СТА Л.САРАНГЭРЭЛИЙН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭН БОЛЛОО

СУРГУУЛЬ, ДОТУУР БАЙРАНД ОРЧИН ҮЕИЙН ШААРДЛАГА ХАНГАСАН АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙН АЖИЛ ХИЙГДЭЖ БАНА

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ СУРГАЛТАД БАЙГУУЛЛАГЫН ДАРГА ЭРХЛЭГЧ НАР ХАМРАГДЛАА

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН 2023 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ "ТОДОРХОЙ ҮР ДҮНД ХҮРСЭН" ГЭЖ ҮНЭЛЛЭЭ.

Засаг даргын зөвлөлийн хурал хийлээ:

ХАРЬЯАЛСАН АХМАДУУДАДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

ТАЛАРХАЛ

СОЁЛЫН ТӨВ НЬ АЛБАН ХААГЧДЫН ДУНД ТАХ -ЫН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИАР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА