Дундговь аймаг
Засгийн газрын 2022 оны 02 дугаар тогтоолын хавсралтаар БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ АРГА ХЭМЖЭЭНД ЗАРЦУУЛАХ ТӨЛБӨРИЙН ОРЛОГЫН ХЭСГИЙГ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ батлагдсан. Уг журмын дагуу байгаль хамгаалах санг төлөвлөн зарцуулж байна.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 18 дугаар зүйл Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн хувь, хэмжээ 18.1.Энэ хуулийн 13.2-т заасан төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээнд тухайн төсвийн жилд зарцуулах хувь, хэмжээний доод хязгаарыг дараах байдлаар тогтооно:
Байгалийн баялгийн нөөц ашигласны төлбөрийн орлогын төрөл |
Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хувь, хэмжээний доод хязгаар /нийт орлогын дүнгээс хувиар/ |
1. Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн орлого |
15 хувь |
2. Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлого |
50 хувь |
3.Газрын нөөцийн төлбөрийн орлого |
15 хувь |
4. Ойн нөөц ашигласны төлбөрийн орлого |
85 хувь |
5. Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн орлого |
35 хувь |