Дундговь аймаг
Монгол морьтон эрчүүд нүүдэлчдийн гол голомт, ашид мөнхийн бэлгэдэл тулганд галаа бадамлан асааж, Юань гүрний үеэс хааны ордонд эгшиглэж эхэлсэн Төрийн их найрал хөгжим 512 хөгжимчний бүрэлдэхүүнтэйгээр суут хөгжмийн зохиолч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, УГЗ, Төрийн шагналт Б.Шаравын “Сэрсэн тал” гайхамшигт аялгууг УГЗ Н.Буянбаатарын удирдлага дор хурсан олны сэтгэлийг баясган эгшиглүүллээ.