Өндөршил сум

Дундговь аймаг

Мэдээ

ДУУЛАХ ӨДРИЙН ДУУН ЦЭНГҮҮН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Дундговь аймгийн засаг даргын захирамжийн дагуу сар бүрийн 15-ны өдөр болдог ахмадын "ДУУЛАХ ӨДӨР" дуун цэнгүүний үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн дуун цэнгүүнд маань нийт 5 багийн 30 гаруй ахмадууд оролцож дүрийн тоглолт, хосын бүжиг, шинэ авьяастан гэсэн гурван төрлийн хөгжөөнт даалгавраар ахмадуудаа сорьж хамтдаа дуулж, бүжиглэн өнгөрүүллээ. Дуун цэнгүүн дээр Говь-Угтаал сумын шүдний их эмч Цогтбаатар, Соёлын төвийн хөгжмийн багш Н.Дүүрэнбилэг, 29-р төгсөлтийн төгсөгч Х.Анударь, Соёлын төвийн хамт олон, 29-р төгсөлтийн хамт олон нар ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. Мөн энэ удаагийн дуун цэнгүүн маань олонд танигдсан хуучин цагийн монгол киноноос хэсэгчилэн авч дүрийн тоглолт хийснээрээ давуу талтай боллоо.
Дүрийн тоглолт төрөлд:
1-р байр Л.Батсүмбэр ахлагчтай багийн хамт олон "Зэрэг нэмэхийн өмнө" уран сайхны киноны хэсгээр
2-р байр М.Баянмөнх ахлагчтай багийн хамт олон "Аман хуур" уран сайхны киноны хэсгээр
Хосын бүжиг төрөлд:
1-р байр Л.Батсүмбэр, Д.Уранчимэг
2-р байр Т.Шонхор, С.Энхтүвшин
Шинэ авьяастан төрөлд:
1-р байр З.Оюундарь
2-р байр Г.Гэрэлзул нар тус тус эзэлж,
багийн нийлбэр оноогоор Л.Батсүмбэр ахлагчтай багийн хамт олон тэргүүллээ.
Энэ үдшийн азтангаар З.Охиноо, Л.Энхжаргал нар маань тодорлоо.

Их уншсан

МУ-ЫН СТА Л.САРАНГЭРЭЛИЙН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭН БОЛЛОО

СУРГУУЛЬ, ДОТУУР БАЙРАНД ОРЧИН ҮЕИЙН ШААРДЛАГА ХАНГАСАН АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙН АЖИЛ ХИЙГДЭЖ БАНА

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ СУРГАЛТАД БАЙГУУЛЛАГЫН ДАРГА ЭРХЛЭГЧ НАР ХАМРАГДЛАА

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН 2023 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ "ТОДОРХОЙ ҮР ДҮНД ХҮРСЭН" ГЭЖ ҮНЭЛЛЭЭ.

Засаг даргын зөвлөлийн хурал хийлээ:

ХАРЬЯАЛСАН АХМАДУУДАДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

ТАЛАРХАЛ

СОЁЛЫН ТӨВ НЬ АЛБАН ХААГЧДЫН ДУНД ТАХ -ЫН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИАР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА