Хулд сум

Дундговь аймаг

Мэдээ

"ЖИШИГ СОЁЛЫН ТӨВ”-ИЙН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО.


Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа-2050", Соёлын тухай хууль, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Бүх нийтийн соёлын боловсрол” арга хэмжээ, Соёлын төвийн үйл ажиллагааг бүсчлэн, жишиглэн хөгжүүлэх бодлогын хүрээнд 4 бүсээс шалгарсан Соёлын төвийн ажилтнуудад зориулсан чадавхжуулах сургалт СУИС-ийн Соёлын сургууль дээр 10 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж манай хамт олон бүрэн бүрэлдхүүнээрээ хамрагдлаа.

Уг сургалтаар сумдын соёлын төвд үйл ажиллагааны стандартыг хэрэгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах хүрээнд онол, практик хосолсон, багийн хамтын ажиллагаа, хэлэлцүүлэг, кейс судалгаа болон туршлага суулгах загварчлах аргаар сургалтыг нийслэлийн мэргэжлийн байгууллага, тэнхимд зохион байгуулж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлсэн.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг болон албаны төлөөлөл оролцон салбарын хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулан, соёлын төвийн орон тоо уран бүтээлийн зардлыг нэмэгдүүлэх талаар харилцан санал бодлоо солилцлоо.