Өндөршил сум

Дундговь аймаг

Мэдээ

ХҮҮХДИЙН ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дэлхийн хүүхдийн өдөр буюу 11 дүгээр сарын 20-ны өдөр хүүхдийнхээ дуу хоолойг сонсох, тэдний төлөө ЗА гэж хэлэх, зураг, эссэ бичлэгээр дамжуулан хүүхдэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох зорилгоор "ШИЛИЙН ИРЭЭДҮЙ" хүүхдийн чуулганыг зохион байгуулж, чуулганд 70 сурагч оролцлоо.1.Чуулганд урилгаар Нийгмийн ардчилал залуучуудын академийн бүсийн багш Э.Даваадорж оролцож эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид болон сурагчдад лекц уншиж, 2.Зургаар дамжуулан хүүхэд эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа эсэхийг тодорхойлох, сурагчдын зурах, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх зорилгоор ЕБС-ийн 1-5 дугаар ангийн сурагчдын дунд зарласан "Миний аз жаргал" гар зургийн уралдаанд 34 бүтээл ирснээс 4а ангийн сурагч Н.Цэрэндаваа 1-р байр, 4а ангийн сурагч Б.Отгонтуяа 2-р байр, 2а ангийн сурагч Бямбажаргал 3-р байр, Т.Бат-Эрдэнэ, 1а ангийн сурагч Ананд нар тусгай байрыг эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар, 3.Эрхээ хамгаалахад хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд тулгамдаж буй шударга бус үйлдлийн талаар хүүхдийн дуу хоолойг сонсох, сурагчдын бичих, найруулах, үзэл бодлоо илэрхийлэх чадварыг хөгжүүлэх зорилгоор ЕБС-ийн 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд зарласан "Томчуудад илгээх миний хүсэл" эссэ бичлэгийн уралдаанд 16 эссэ ирж 9а ангийн сурагч Н.Дашням 1-р байр, 9а ангийн сурагч Б.Цэнд-Аюуш 2-р байр, 9а ангийн сурагч Э.Анударь 3-р байр, 6а ангийн сурагч З.Нарансолонго, 9а ангийн сурагч С.Солонго нар тусгай байрт шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан.4.Чуулганд оролцсон сурагчдаас ЕБС-ийг автомашинтай болгох, Ахлах ангийн сурагчдын үдийн хоолны асуудлыг шийдвэрлэх, дотуур байрын багш, ажилчдын хүүхэдтэй харилцах харилцааны асуудалд анхаарах, сургуулиас зохион байгуулж буй уралдаан тэмцээнд оролцож амжилт гаргасан сурагчдыг урамшуулж байх, ахлах ангийн зарим хүүхэд доод ангийн хүүхдийг дээрэлхэх хандлага гаргадаг байдлаа зогсоох...зэрэг санал гарч сумын Засаг дарга, ЕБС-ийн захирал нар зарим асуултад хариулт өгч, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар харилцан санал солилцов.

Их уншсан

МУ-ЫН СТА Л.САРАНГЭРЭЛИЙН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭН БОЛЛОО

СУРГУУЛЬ, ДОТУУР БАЙРАНД ОРЧИН ҮЕИЙН ШААРДЛАГА ХАНГАСАН АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙН АЖИЛ ХИЙГДЭЖ БАНА

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ СУРГАЛТАД БАЙГУУЛЛАГЫН ДАРГА ЭРХЛЭГЧ НАР ХАМРАГДЛАА

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН 2023 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ "ТОДОРХОЙ ҮР ДҮНД ХҮРСЭН" ГЭЖ ҮНЭЛЛЭЭ.

Засаг даргын зөвлөлийн хурал хийлээ:

ХАРЬЯАЛСАН АХМАДУУДАДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

ТАЛАРХАЛ

СОЁЛЫН ТӨВ НЬ АЛБАН ХААГЧДЫН ДУНД ТАХ -ЫН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИАР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА