Өндөршил сум

Дундговь аймаг

Ил тод байдал

ТӨР ХУВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Төрийн байгууллага -Хувийн хэвшлийн хамтын ажиллагаа аяны хүрээнд волейбол, олс таталт, сагс, буухиа, Алтанхонх, Монголхэл бичгийн уралдаан гэсэн 6 төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулж аяны нийлбэр дүнгээр багуудыг байр эзлүүлж шагнаж урамшууллаа.Тэмцээнд нийт 10 багийн 120 гаруй аж ахуй нэгж байгууллагын ажилтан албан хаагчид оролцож ур чадвараа сорин өрсөлдлөө. Аяны үйл ажиллагааг дэмжиж Тасын Хашаат ХХК-аас 200,000 төгрөг хандивлаж азтан тодрууллаа.Мөн Хараат ХЭЭА Г.Хонгорзул эгч маань азтан шалгаруулж харилцагч нартаа гарын бэлэг гардуулж хамтын үйл ажиллагааг дэмжин оролцлоо.

  • Тэргүүн байрыг М.Оюунбаяр ахлагчтай багийн хамт олон,
  • Дэд байранд А.Батбуян Ахлагчтай багийн хамт олон,
  • Гутгаар байранд Д.Цацралт-Эрдэнэ ахлагчтай багийн хамт олон,
  • Тусгай байранд М.Баттулга ахлагчтай багийн хамт олон,
  • Тусгай байранд Э.Сувдаа ахлагчтай багийн хамт олон тус тус шалгарлаа.