Хулд сум

Дундговь аймаг

Мэдээ

Төрийн албан хаагчдын 13 айлын орон сууц барих

Дундговь аймгийн Хулд сумын хуучин дотуур байрыг Төрийн албан хаагчдын 13 айлын орон сууц болгох их засварын ажлын нийт 441 сая төгрөгний төсвөөс Аймгийн ИТХ-аар 50% санхүүжилт болох 220 сая төгрөгийг аймгийн ОНХС-аар санхүүжүүлэхээр өнөөдөр батлагдлаа.

Сум орон нутгаас санаачилсан аливаа ажлыг дэмжин ажилласан аймгийн ИТХ-ын дарга Od-Erdene Sandag, Засаг дарга Munkhbat Tsagaankhuu болон аймгийн нийт ИТХ-ын төлөөлөгч нартаа Хулд сумынхаа нийт иргэдийн өмнөөс чин сэтгэлээсээ баярлаж байна.