Хулд сум

Дундговь аймаг

Байгууллагууд

ХҮҮХДИЙН ШИМ ТЭЖЭЭЛТ ХООЛ

Дундговь аймгийн “Хүний хөгжлийг дэмжих хөтөлбөр”, “Боловсролын чанар хүртээмжийг дэмжих жил”-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Боловсрол Шинжлэх ухааны яам, Жайка олон улсын байгууллагын хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд “Хүүхдийн шим тэжээлт хоол” анх дугаар уралдааныг Дундговь аймагт зохион байгуулж байна. Уг тогооч нарын дундах хоол бэлтгэх уралдаан нь: Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн нас, бие бялдрын онцлог, хэрэгцээнд тохирсон, эрүүл , аюулгүй хоол ундаа бэлтгэн нийлүүлэх , хоолны цэсийг оновчтой болгож түгээн дэлгэрүүлэх, тогооч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм.
Энэхүү “Хүүхдийн шим тэжээлт хоол” анхдугаар уралдааныг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын санаачлагаар хэрэгжүүлэн зохион байгуулж байгаа юм