Хулд сум

Дундговь аймаг

Ил тод байдал

Монгол бахархлын өдөр Хулд суманд амжилттай зохион байгуулагдлаа.

Дундговь аймгийн 68 багийн малчид, иргэдийн дундах тэмцээн Их эзэн Чингис хааны мэндэлсэн, Монгол бахархлын өдөр Хулд суманд амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд Уул, Олдох, Шувуутай, Бүлээн багуудын тамирчид оролцож Олдох баг түрүүлж 15 сумын шигшээ тэмцээнд шалгарлаа. Волейболын холбоог төлөөлж сум орон нутагтаа хайртай спортоо түгээн дэлгэрүүлэх, ирээдүйн сайн тамирчдыг төрүүлэн гаргах ажилд хамтран ажиллахаар Э.Сандагсүрэн, сургуулийн биеийн тамирийн багш Ө.Мөнхбаяр нарт батламж, MIKASA брэндийн тоглолтын бөмбөгөө гардууллаа.

Тэмцээнд идэвхтэй оролцсон Хулд сумын нийт волейбол сонирхогч иргэд, малчид, дэмжигч нарт талархал илэрхийлье.