Хулд сум

Дундговь аймаг

Байгууллагууд

Баруун бүсийн багш нарын сургалт

Оны эхний сургалт , зөвлөн туслах ажил баруун бүсэд 2023.01.19-20 ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Эрдэнэдалай сумын засаг дарга Б.Лхагвамандал-ын зүгээс маш их ач холбогдол өгч орчин үеийн цэцэрлэгийн багш ямар байх талаар, яаж үр дүнтэй бусдад үнэлэгдэхүйц ажиллаж болох талаар, цахим вэртиуль арга зүйн талаар нээлтэн дээр амжилт хүсэж хэлсэн үгэндээ цохон тэмдэглэлээ. Сургалтын хөтөлбөр, төлөвлөлт түүний хэрэгжилтийг сайжруулах , багшийн хөгжлийг дэмжин арга зүйд сургах зорилгоор баруун бүсийн 46 багш, 20 туслах багшид МУ-ын Зөвлөх зэрэгтэй 3-р цэцэрлэгийн багш Б.Сүнжидмаа арга зүйн сургалт зохион байгуулж, 3 -р цэцэрлэгийн эрхлэгч Г.Мөнхтуяа олонд хүртээлтэй цаашид хувь хүн болон ажилдаа хэрэгжүүлэхүйц маш гоё үр дүнтэй сургалтуудыг зохион байгуулж сургалтын явцад багш нарт тулгамдаад байгаа асуудлууд дээр хамтран ярилцах замаар асуудлыг шийдвэрлэх, сургалт үйл ажиллагаагаа хэрхэн үр дүнтэй зохион байгуулах талаар зөвлөмж өгч ажиллалаа. Мөн багш нар маань Эрдэнэдалай сумын цэцэрлэгийн орчин, багш нарын арга зүйтэй танилцлаа.