Хулд сум

Дундговь аймаг

Ил тод байдал

Хог хаягдлын үйлчилгээний хураамж  тогтоох тухай

Хог хаягдлын үйлчилгээний хураамж

 тогтоох тухай

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, дэхь заалтуудыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг иргэдийн санал, хэлэлцүүлгийн дүнг харгалзан  хавсралт-1-ээр баталсугай.

2.Тогтоолыг иргэд олон нийтэд сурталчлан таниулах, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг баталсан хэмжээгээр тооцон төсөвт төвлөрүүлэх, цуглуулах, тээвэрлэх ажлуудыг иргэдийн саналыг тусган үр дүнтэй зохион байгуулж хэвшүүлэх, хэрэгжилтийг жил бүр сумын  Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг Засаг дарга (П.Бямбалхагва)-д үүрэг болгосугай.

3.Тогтоол батлагдсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын..... оны ... сарын ... ны өдрийн .... тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

 

 

 

 

 ХУРЛЫН ДАРГА           А.ОТГОНБААТАР

 

 

 

Хулд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн

хурлын 2023 оны ..... сарын ....-ны өдрийн

 .... дугаар тогтоолын  1 дүгээр хавсралт

 

Хог хаягдалын үйлчилгээний хураамжийн хэмжээ

Хог хаягдлын нормативын ангилал

Хэмжих нэгж

Нэгжээс авах хураамжийн хэмжээ/төгрөгөөр/

1

Айл, өрх

1 өрх

            Сард 10000

 

2

Албан байгууллага, аж ахуйн нэгж, худалдаа, үйлчилгээний газрууд

            нэгжээр

Сард 20000

3

Төвлөрсөн уурын зуух

    нэгжээр

              Сард 100000

 

 

 

Тайлбар: Айл өрх, албан байгууллага аж ахуйн нэгжээс  харилцан тохиролцсон гэрээний дагуу төвлөрүүлэн, хог хаягдал тээвэрлэх зайлуулахаар   гэрээ байгуулсан  иргэн, аж ахуйн нэгжтэй ажил гүйцэтгүүлэх  гэрээ байгуулан зарцуулна.

 

 

 

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ