Хулд сум

Дундговь аймаг

Ил тод байдал

ХУЛД СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХОД ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГААС САНАЛ АВАХ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

 

ХУЛД СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХОД ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГААС САНАЛ АВАХ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

2023.01.23                                                                                                                                            Улаанжирэм


            Хог хаягдлын хураамжийн хэмжээг тогтоох сурталчлан таниулах, нийтийн санаа бодлыг тусгах, оролцох боломжоор хангагдах зорилгоор хэм хэмжээний актын төслийг танилцуулах, мэдээлэх, хэлэлцүүлэг санал авах ажлыг 2023 оны 01-р сарын 23-ны өдрийн 10 цагт Иргэний танхимд болсон Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, мөн өдөр Соёлын төвд болсон иргэний хурал мэдээллийн цагаар хэлэлцүүлэг зохион байгуулсан.

ИТХуралд 15 төлөөлөгч, мэдээллийн цагаар 25 иргэн нийт 40 хүн мэдээлэл, хэлэлцүүлэгт оролцож, 25 иргэн санал өгсөн.

Танилцуулсан нь: “Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох  тухай” хэм хэмжээний актын үндэслэл, танилцуулга

С.Сүхдорж /Ажлын хэсгийн гишүүн/– Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017.05.12-ны өдөр батлагдсан. Хуулийн 41 дүгээр зүйлд Хог хаягдлын үйлчилгээний хураамж, төлбөр, үйл ажиллагааны санхүүжилтийн талаар 41.1-д Энгийн хог хаягдлыг үүсгэгч иргэн, аж ахуй нэгж, байгууллага бүр хог хаягдлын үйлчилгээний хураамж төлнө, 41.5-д Иргэн, аж ахуй нэгж, байгууллагын энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг үүсгэж байгаа хог хаягдлын хэмжээнээс хамааруулан тооцно. 41.8-д Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг сум , дүүргийн төсөвт төвлөрүүлнэ гэж тус тус заасныг үндэслэв. 2020 оны 07 сарын 01 өдрийн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 16/01 тогтоолоор батлаж захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн сангийн 2020 оны 07 сарын 20 өдрийн 4833 дугаарт бүртгэгдсэн хураамжийн хэмжээ үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан мөрдөх үндэслэл муутай болсон.

           Сумын 2023 оны батлагдсан төсөвт төвлөрүүлэх “Хог хаягдлын үйлчилгээний хураамж 3200,0 мян төгрөгний төлөвлөгөөг сумын төсөвт төвлөрүүлэх, хог хаягдал цуглуулах тээвэрлэх ажлыг зохион байгуулахад ЗДТГ-т төсөв хүрэлцэхгүй хөрөнгө санхүүжилттэй байж гэрээ хийх шаардлагатай.  2021, 2022 онд тухайн татварын хураамж биелэгдээгүй тасалдсан. Энэ татвар хураамж төлөвлөгөө биелээгүй нь тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулах ажил хангалтгүй явагдсан анхаарал хандуулж ажил зохион байгуулаагүй,  холбоотой болохыг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Сумын ИТХ-ын хуралдаанаар “Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох  тухай” тогтоол,  хавсралтыг  батлуулах.  ЗЕХ-н 64-р зүйлд зааснаар хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлж  улсын нэгдсэн санд  бүртгүүлснээр хураамжийг иргэн, аж ахуй нэгж байгууллагаас хураан  төсөвт төвлөрүүлэх зорилготой.

          Монгол улсын  Хог хаягдын тухай хуулийн 41.1-д заасан энгийн хог хаягдлыг үүсгэгч суманд бүртгэлтэй айл өрх /иргэн/, аж ахуй нэгж, байгууллага,  мөн тус сумын нутаг дэвсгэрт ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтай үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоодын ААН хамаарна.

Б.Бямбасүрэн /Ажлын хэсгийн гишүүн/– Ажлын хэсгээс иргэдээс хог хаягдлын хураамж, цаашид анхаарах зүйлийн талаар санал асуулга бэлтгэсэн. Санал авч нэгтгэн танилцуулах юм. Хурал ирсэн бүх хүнд саналын хуудас тараан санал авсан.

П.Бямбалхагва /Засаг дарга/– Энэ тогтоолыг батлах хэрэгжүүлэх ажил нэн чухал болж байна. Сая ажил эрхлээгүй иргэдийн уулзалт хэлэлцүүлэгээр энэ хог хаягдал дахин боловсруулах талаар иргэд санаачлага гаргасан. Бид хураамжийг тогтоож өгөөд гэрээ байгуулан ажиллах юм. Хураамж хурааж авах боломжийг талаар аймгийн төрийн сангийн хэлтэсээс чиглэл ирсэн иргэдтэй тохирох юм бол данснаас суутган авах замаар төвлөрүүлж төсөв оруулж болно гэсэн. Дэмжиж батлаж өгөх Хууль зүйн яаманд даруй явуулж хянуулах хэрэгтэй байна. Энэ жил сумын 100 жилийн ой болно. БО байцаагч татварын хүн байхгүй түрүү жил хураамж хураах тал дээр дутагдалтай байсан.

А.Отгонбаатар /ИТХ-ын дарга/ Дэмжиж байна. Хууль журмын дагуу тогтоол бичиг баримтыг хангаад Хууль зүйн яаманд бүртгүүлэх хэрэгтэй байна. Саналын нэгтгэлээр сард айл өрхөөс 5000, ААНэгж байгууллагаас 20000, уурын зуухнаас 100000, гэсэн санал олонхи байна. Мөн дутагдалтай зүйл, шинээр зохин байгуулах, анхаарах, дэмжих саналуудыг Засаг дарга, холбогдох мэргэжилтнүүд ажилдаа төлөвлөгөөндөө тусган анхаарч шийдэж ажиллах

Б.Наранцэцэг  /Ажлын хэсгийн гишүүн/– Тогтоолын төслийг танилцуулав.

Хог хаягдлын үйлчилгээний хураамж

 тогтоох тухай

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, дэхь заалтуудыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг иргэдийн санал, хэлэлцүүлгийн дүнг харгалзан  хавсралт-1-ээр баталсугай.

2.Тогтоолыг иргэд олон нийтэд сурталчлан таниулах, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг баталсан хэмжээгээр тооцон төсөвт төвлөрүүлэх, цуглуулах, тээвэрлэх ажлуудыг иргэдийн саналыг тусган үр дүнтэй зохион байгуулж хэвшүүлэх, хэрэгжилтийг жил бүр сумын  Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг Засаг дарга (П.Бямбалхагва)-д үүрэг болгсугай.

3.Тогтоол батлагдсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын..... оны ... сарын ... ны өдрийн .... тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

 

                                                                                                                          ХУРЛЫН ДАРГА           А.ОТГОНБААТАР

                                                                                                                           Хулд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн

                                                                                                                         хурлын 2023 оны ..... сарын ....-ны өдрийн

                                                                                                                            .... дугаар тогтоолын  1 дүгээр хавсралт

 

 

 

 

 

Хог хаягдалын үйлчилгээний хураамжийн хэмжээ

Хог хаягдлын нормативын ангилал

Хэмжих нэгж

Нэгжээс авах хураамжийн хэмжээ/төгрөгөөр/

1

Айл, өрх

1 өрх

            Сард 5000

 

2

Албан байгууллага, аж ахуйн нэгж, худалдаа, үйлчилгээний газрууд

            нэгжээр

Сард 20000

3

Төвлөрсөн уурын зуух

нэгжээр

                    Сард 100000

 

Тайлбар: Айл өрх, албан байгууллага аж ахуйн нэгжээс  харилцан тохиролцсон гэрээний дагуу төвлөрүүлэн, хог хаягдал тээвэрлэх зайлуулахаар   гэрээ байгуулсан  иргэн, аж ахуйн нэгжтэй ажил гүйцэтгүүлэх  гэрээ байгуулан зарцуулна

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

 

Хураамж шинэчлэх өөрчлөлтийн талаарх мэдээлэлтэй холбогдуулан Иргэдийн Хурлын төлөөлөгчид, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл саналаа чөлөөтэй илэрхийлсэн.

Хэлэлцүүлэгт оролцсон иргэд, төслөөр танилцуулсан саналыг хэлэлцүүлэгийн явцад 100 хувийн саналаар дэмжсэн.

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар  төлөөлөгчдөөс айл өрхийн хураамжийг 10000 төгрөгөөр тогтоох санал 100 хувийн саналаар дэмжигдсэн тул тогтоолын төслийн хавсралтанд өөрчлөлт оруулан батлав.

Ийнхүү иргэдийн ирүүлсэн саналыг тусган Хулд сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар хэлэлцүүлэн батлах юм.

 

Хэлэлцүүлэгт сумын удирдлага, эрх бүхий мэргэжлийн

байгууллагыг төлөөлж:

 

Овог нэр                 байгууллага, албан тушаал                Ажил үүрэг

Бадарчингийн Энхжаргал Хурлын ажилтан                     Ажлын хэсгийн   дарга                                       

Сандуйн Сүхдорж            Төрийн сангийн мэргэжилтэн                     гишүүн        

Бархасын Бямбасүрэн   Нийгмийн бодлогын мэргэжилтэн              нарийн бичиг

Батсүхын   Наранцэцэг        ИТХ-ын нарийн бичгийн дарга                  гишүүн

Отгонбаярын Бархас      Нягтлан бодогч                                           гишүүн

Батдоржийн Эрдэнэбат  1-р багийн Засаг дарга                              гишүүн