Хулд сум

Дундговь аймаг

Ил тод байдал

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХУЛД СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДОТООД ЖУРАМ  

 

Засаг даргын Тамгын газрын

2016 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн

 Хамт олны хурлаар батлав

2018 оны 05 сарын 17 ны өдрийн хурлаар

 нэмэлт оруулж батлав.

Засгийн газрын 2018 оны 258-р тогтоолын дагуу

нэмэлт оруулан батлав.

Засаг даргын Тамгын газрын

2022 оны 01 дугаар сарын 06-ны өдрийн

 Хамт олны хурлаар нэмэлт оруулан батлав

  

 

 ДУНДГОВЬ АЙМГИЙН ХУЛД СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН

ГАЗРЫН ДОТООД ЖУРАМ

 

Нэг. Ерөнхий зүйл

Дундговь  аймгийн Хулд сумын Засаг даргын Тамгын газар /цаашид Тамгын газар гэнэ/-ын хөдөлмөр зохион байгуулалтыг зохицуулах эрх зүйн баримт бичиг/Байгууллагын дотоод журам/-  нь Төрийн албаны тухай, Төсвийн тухай, Хөдөлмөрийн тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актаас бүрдэнэ. ЗДТГ-ын хөдөлмөрийн дотоод журам/ цаашид журам гэх/ нь

  1. Тамгын газар нь үйл ажиллагаандаа дараах бодлогын бичиг баримтыг мөрдлөг болгон ажиллана. Үүнд:

1) Тамгын газрын дунд болон урт хугацааны стратеги төлөвлөгөө,

2) Сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр

3) Сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл,

4) Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөр

5) Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр

6) Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр

7) Тамгын газрын үйл ажиллагааны жилийн нэгдсэн төлөвлөгөө.

8) Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрэм

9) Хамтын гэрээ

  1. Байгууллагын дотоод журмын зорилго нь албан хаагчдаас Тамгын газрын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дараах харилцааг зохицуулахад оршино. Үүнд:

1) Ерөнхий зүйл

2) Байгууллагын хөгжлийн чиг, хандлага

3) Байгууллагын удирдлага, зохион байгуулалт

4) Байгууллагын дотоод үйл ажиллагаа

5) Хөдөлмөр зохион байгуулалт

6) Хөдөлмөрийн сахилга бат

7) Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх

8) Дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

  1. Энэхүү дотоод журмыг Тамгын газарт ажиллаж байгаа төрийн захиргааны (түр буюу туршилтын хугацаагаар ажиллаж байгаа албан тушаалтанд хамаарахгүй) болон үйлчилгээний албан хаагч (цаашид “ажилтан” гэнэ) бүр нэгэн адил чанд сахин мөрдөнө. Энэхүү журмаар зохицуулагдаагүй аливаа асуудлыг Тамгын газрын даргын тушаалаар холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ.

Хоёр. Байгууллагын хөгжлийн чиг, хандлага

1.                АЛСЫН ХАРАА: “СУМЫНХАА ХӨГЖИЛД МАНЛАЙЛАГЧ, САНААЧИЛАГЧ, СУРАЛЦАГЧ, ТОГТВОРТОЙ ЧАДВАРЛАГ МЭРГЭШСЭН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА” БОЛОХ

2.                ЭРХЭМ ЗОРИЛГО: ТӨРИЙН ХУУЛИЙГ ДЭЭДЛЭН, ИЛ ТОД, ТӨВИЙГ САХЬСАН, НЯГТ НЯМБАЙ, ЗАРЧИМЧ АЖИЛЛАЖ ОЛОН ТҮМНИЙ ИТГЭЛ ХҮНДЭТГЭЛИЙГ ДААН ТӨРИЙН АЖИЛТНЫ НЭР ХҮНДИЙГ ӨНДӨРТ ӨРГӨЖ ИРГЭН БҮРТ ТЭГШ ШУДАРГА ҮЙЛЧЛЭХЭД БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО ОРШИНО.

  1. Эрхэмлэх үнэт зүйл

1) Мэдлэгийг эрхэмлэнэ (Хариуцсан ажил үүргээ гүйцэтгэхэд хангалттай мэдлэгтэй байж, түүнийгээ цаг үеийн эрэлт шаардлагад нийцүүлэн байнга хөгжүүлж, мэргэжлийн мэдлэг, ажил хэргийн нэгдлийг нягт хангаж ажиллана)

2) Чадварыг эрхэмлэнэ (Албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэхэд зохистой арга барил, ур чадвар, орчин үеийн мэдээллийн технологийн ололтыг чадамгай эзэмшиж, ажил үүргээ чадварлаг, үр бүтээлтэй гүйцэтгэнэ

3)  Хууль ёсыг эрхэмлэнэ (Үндсэн хууль бусад хуулийг үйл ажиллагаандаа дээдлэн сахиж, төрийн үйлчилгээг зөвхөн тэдгээрт нийцүүлэн хараат бус, бие даасан байдлаар хүргэж хэвшинэ)

4) Ёс зүйг эрхэмлэнэ (Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр төрийн албаны соёл, ёс зүйн үнэт зүйл, зарчим, хэм хэмжээ, шаардлагуудыг сахин биелүүлж, ёс зүйн аливаа зөрчилгүйгээр ажиллана)

5) Шударга ёсыг эрхэмлэнэ (Албаны үйл ажиллагаа явуулах, үйлчилгээ үзүүлэх, шийдвэр гаргахдаа аливаа хэлбэрээр ялгаварлахгүй, тал тохой татахгүй, ямарваа хөндлөнгийн нөлөөлөлд орохгүй, ашиг сонирхлын зөрчилд автахгүйгээр зөвхөн нийтийн ашиг сонирхолд нийцүүлж, чин шударгаар ажиллана)

6) Соёлтой харилцааг эрхэмлэнэ (Иргэдэд байнга хүндэтгэлтэй хандаж, тэдний итгэлийг олох хэмжээнд харилцааны соёлыг эзэмшин, үйл ажиллагаа, үйлчилгээгээ эелдэг, уриалгахан, ил тод байлгаж, олон нийтийн санаа бодлыг байнга авч, тэдний эрэлт хэрэгцээнд нийцүүлэн ажиллана)

7) Үнэнч байдлыг эрхэмлэнэ (Төрийн албандаа ямагт чин сэтгэлээсээ өөриймсөг хандаж, албан үүргээ аль болох үр бүтээлтэй, илүү чанартай гүйцэтгэх талаар санаачилга, идэвх зүтгэл гарган, иргэдэд төрийн үйлчилгээг бүрэн дүүрэн үзүүлэх талаар боломжтой бүх нөөц бололцоог дүүрэн ашиглаж ажиллана)

8) Шуурхай байдлыгэрхэмлэнэ (Албаны үйл ажиллагааг явуулахдаа бусдад элдэв чирэгдэл учруулахгүй байж, ялангуяа иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтэд нэн анхааралтай хандаж, боломжит хамгийн бага хугацаанд шийдвэрлэсэн хариу өгөх хэмжээнд зохион байгуулна)

9) Хариуцлага, ил тод байдлыг эрхэмлэнэ (Албаны ажил хэргийг явуулахдаа өөрөөсөө зайлуулах, хариуцлагаас зайлсхийх зэргээр амиа аргацаах зохисгүй байдал гаргахгүй байж, хууль тогтоомжийн хүрээнд мэдээллийн ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан, ажилдаа эзэн болж, шийдэмгийн зоримог ажиллан, түүнийхээ гүйцэтгэлийн үр дүнг биечлэн хариуцна)

Гурав. Удирдлага, зохион байгуулалт

  1. Тамгын газрын удирдлага, зохион байгуулалт

1.Сумын ЗДТГазар нь сумын Засаг даргын ажлын алба бөгөөд өдөр тутмын үйл ажиллагааг нь ЗДТГазрын дарга удирдана.

Сумын ЗДТГазрын дарга нь ЗДТГазрын төсвийн шууд захирагч байна.

Сумын ЗДТГазрын дарга нь сумын Засаг даргыг албан ажлаар болон ээлжийн амралттай үед  Засаг даргын орлогчид шууд захирагдана.

Сумын Засаг дарга, Засаг даргын орлогчоос бусад бүх албад ЗДТГазрын даргад шууд захирагдана.

Сумын ЗДТГазар нь төрийн захиргааны албан ажлын чиглэлээр мэргэшсэн ажилтнууд /түшмэл/-тэй байх бөгөөд ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу ажлаа улирлаар төлөвлөн хийж гүйцэтгэнэ. Ажлын цагийг үр дүнтэй, бүтээлч байдлаар ашиглах, хугацаатай бичиг тоот, мэдээ судалгааг түргэн шуурхай, цаг хугацаанд нь гаргаж өгөх, өөрийгөө байнга хөгжүүлж, асуудлыг олон талаас нь харж, оновчтой, зөв шийдэл гаргах, байнга шинийг сэдэж, санаачлах, ажилдаа шинэ арга барил, бусдын дэвшилтэй туршлага нэвтрүүлэх зэргээр идэвхи зүтгэлтэй ажиллана.

  1. Тамгын газрын бүтэц, орон тоо

1) Тамгын газар нь Монгол улсын Засгийн газраас баталсан бүтэц, орон тооны хязгаар болон цалингийн сандаа багтаан нэгжийнхээ удирдлага, зохион байгуулалт, чиг үүргээ тогтоож ажиллана.

2) Тамгын газар нь удирдлага-3,  гүйцэтгэх ажилтан-9, үүнээс төрийн захиргааны албан хаагч-9, төрийн тусгай албан хаагч-2, төрийн үйлчилгээний албан хаагч-6, Гэрээт ажилчин – 4, Багийн Засаг дарга 4

Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2

 нийт 30 орон тоотой ажиллана.

Дөрөв. Байгууллагын дотоод үйл ажиллагаа

  1. Байгууллагын үйл ажиллагааг төлөвлөх, хяналт тавих, дүгнэх

Байгууллага нь үйл ажиллагаагаа жилээр төлөвлөн явуулна.

Төлөвлөгөөнд байгууллагын эрхэм зорилтыг тухайн жилд хэрэгжүүлэхтэй холбогдсон үндсэн арга хэмжээнүүдийг тусгаж  нийт ажилтны саналыг тусган хэрэгжүүлж Засаг дарга батална.

Төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр дүгнэж, хамт олны хурлаар хэлэлцүүлж шийдвэрийн биелэлтийг ханган ажиллана.

 Мэргэжилтэнүүд нь тус тус ажлын төлөвлөгөөг жилээр төлөвлөж  ЗДТГазрын даргаар батлуулан ажиллана.

  1. Гүйцэтгэлийн төлөвлөгөө батлах, хөдөлмөрийн  гэрээ байгуулах, дүгнэх

1) Байгууллага нэгжийн тухайн оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг тухайн оны 12 сард боловсруулан байгууллагын удирдалгын зөвлөлөөр хэлэлцүүлэн шинэ он 01 сарын 05 ны дотор ЗДТГ-ын төлөвлөгөөг төсвийн ерөнхийлөн захирагчаар, нэгжийн төлөвлөгөөг төсвийн шууд захирагчаар  хянуулан байгууллага, нэгжийн дарга батлан хэрэгжүүлнэ. Төрийн захиргааны албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг мөн хугацаанд ЗДТГ-ын дарга батлан хэрэгжүүлнэ

2) Төлөвлөгөө, гэрээний хэрэгжилтийн явц байдал, биелэлтийг төсвийн шууд захирагч  хариуцах бөгөөд жил бүрийн 6, 12 дугаар сарын сүүлийн долоо хоногийн эхний 2 өдөрт багтааж үнэлгээний ажлын хэсэг томилон ажилтан нэг бүрийн төлөвлөгөө, гэрээний биелэлтийн “Үнэлгээний  хуудас”-ыг байгууллагын даргад  өгч дүгнүүлнэ.

Хурал, зөвлөгөөн хийх

Тамгын газрын ажилчин албан хаагчдын хамт олны хурлыг жилд 2-оос  доошгүй удаа  хийнэ.

 Зайлшгүй тохиолдолд ээлжит бус хурал хийнэ.  Хурлаар дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, ажилтнуудын ажлын сар жилийн төлөвлөгөөний биелэлт, ажлын хариуцлага сахилга бат, зэрэг төлөвлөгөөт болон цаг үеийн  тулгамдсан асуудлууд мөн цаг үеийн ажлын үйл явц, сум орны хэмжээнд доголдож байгаа ажил, шагнал, урамшуулал, шийтгэл, зардал мөнгө зөвшөөрөх зэрэг асуудлыг боловсруулж хэлэлцэнэ. Энэ хурлыг улирлын сүүлийн долоо хоногт хийнэ.

Тамгын газрын ажилчин, албан хаагчдад  14 хоног тутам 1 удаа  Даваа гаригт шуурхай мэдээлэл хийнэ. Мэдээллийн цагийн хуваарь, журмыг хамт олны хурлаар санал авч Тамгын даргын шийдвэрээр батлана. Шуурхай мэдээллээр өнгөрсөн 7 хоногийн гүйцэтгэсэн ажил, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаварын биелэлт, шинэ  7 хоногийнхоо  ажлын чиглэл үүрэг өгөгдөнө.

Тамгын газрын ажилтнууд бусад ажилтнуудыг албан ажлаар болон амралт, чөлөөгөөр явсан   үед доорх хуваариар ажлыг хариуцаж үүрэг хүлээнэ.

Засаг даргыг – Засаг даргын орлогч

Засаг даргын орлогчийг – Тамгын газрын дарга

Тамгын газрын даргыг – Засаг даргын орлогч

Санхүү албаны дарга  Төрийн сангийн мэргэжилтэн

Төрийн сангийн мэргэжилтэн- Санхүү албаны дарга  ЗДТГ-ын нягтлан

БОУБайцаагчийг- Газрын даамал

Газрын даамалыг -БОУБайцаагч

 

 

Татварын байцаагчийг- Төрийн сангийн төлөөлөгч

Нийгмийн Даатгалын байцаагчийг –ХЭХАХ-ын хариуцсан мэргэжилтэн

Улсын бүртгэгчийг- орлох хүнгүй

ЗДТГ-ын нягтлан- Сан хариуцсан нягтлан

Сан хариуцсан нягтлан - ЗДТГ-ын нягтлан

ХААТасгийн дарга- Жижиг дунд үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал хариуцсан хариуцсан мэргэжилтэнийг

Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний аюулгүй байдал хариуцсан хариуцсан мэргэжилтэнийг – ХААТасгийн дарга

Халамж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэнНийгмийн даатгалын ажилтан

Нийгмийн бодлогын ажилтан - Архив, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн

Архив, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэнийг- ХЭЗ, болон НБ мэргэжилтэн

Нярав-Үйлчлэгч

Үйлчлэгч-Нярав

Хэсгийн төлөөлөгчийг-Хэсгийн цагдаа

Хэсгийн цагдааг-Хэсгийн төлөөлөгч

Багийн Засаг Дарга – БИНХХ-ны  дарга

БИНХХ-ны дарга- Багийн Засаг Дарга

3.      Албан үүргийг түр орлон гүйцэтгэх тухай

1) Тамгын газрын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг хангах зорилгоор төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхтэй холбогдсон харилцааг Төрийн албаны тухай хуулийн 42, 43 дугаар зүйл, Засгийн газрын 2019 оны 09 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу шийдвэрлэнэ

2)  Эзгүй байгаа алб