Хулд сум

Дундговь аймаг

Ил тод байдал

ХУЛД СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН НӨЛӨӨЛЛИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ТАНИЛЦУУЛГА

ХУЛД СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН НӨЛӨӨЛЛИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ТАНИЛЦУУЛГА

 

2023.01.23                                                                                                                                                                            УЛаанжирэм                                                       

Тодорхойлох асуудлууд

Тайлбар

Үндэслэл, шаардлага, зорилт

Үндэслэл: Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017.05.12-ны өдөр батлагдсан. Хуулийн 41 дүгээр зүйлд Хог хаягдлын үйлчилгээний хураамж, төлбөр, үйл ажиллагааны санхүүжилтийн талаар 41.1-д Энгийн хог хаягдлыг үүсгэгч иргэн, аж ахуй нэгж, байгууллага бүр хог хаягдлын үйлчилгээний хураамж төлнө, 41.5-д Иргэн, аж ахуй нэгж, байгууллагын энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг үүсгэж байгаа хог хаягдлын хэмжээнээс хамааруулан тооцно. 41.8-д Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг сум , дүүргийн төсөвт төвлөрүүлнэ гэж тус тус заасныг үндэслэв. 2020 оны 07 сарын 01 өдрийн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 16/01 тогтоолоор батлаж захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн сангийн 2020 оны 07 сарын 20 өдрийн 4833 дугаарт бүртгэгдсэн хураамжийн хэмжээ үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан мөрдөх үндэслэл муутай болсон. 2021, 2022 онд тухайн татварын хураамж биелэгдээгүй тасалдсан.

Шаардлага: 

1. Үнэ ханшийн өөрчлөлт, шатахууны үнэ 50 хувиар нэмэгдсэн.

2. 2023 оны төсөв төлөвлөх батлуулах явцад хог хаягдлын цуглуулах тээвэрлэх, гэрээ байгуулахад хураамжаар төвлөрөх хөрөнгө санхүүжилт нь хүрэлцэхгүй болсон.

3. Иргэд хог хаягдлыг цуглуулах тээвэрлэх, хураамжийн талаар санал хүсэлтээ Иргэдийн Хурлаар уламжлан гаргаж санал хүсэлт ирүүлсэн.

4. Сумын 2023 оны батлагдсан төсөвт төвлөрүүлэх “Хог хаягдлын үйлчилгээний хураамж 3200,0 мян төгрөгний төлөвлөгөөг сумын төсөвт төвлөрүүлэх нэн шаардлагатай. 

Зорилт:  Сумын ИТХ-ын хуралдаанаар “Хог хаягдлын үйчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох  тухай” тогтоолыг шинэчлэн  батлуулах.  ЗЕХ-н 64-р зүйлд зааснаар хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлж  улсын нэгдсэн санд  бүртгүүлснээр хураамжийг иргэн, аж ахуй нэгж байгууллагаас хураан  төсөвт төвлөрүүлэх, хог хаягдал цуглуулан тээвэрлэх иргэн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах хөрөнгийн эх үүсвэртэй болох зорилготой.

Актын ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ

Тогтоолын ерөнхий бүтэц нь:

Гарчиг:  Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Тэмдэглэх хэсэг:Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, дэхь заалтуудыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

 

Тогтоох хэсэг: 1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг иргэдийн санал, хэлэлцүүлгийн дүнг харгалзан  хавсралт-1-ээр баталсугай.

2.Тогтоолыг иргэд олон нийтэд сурталчлан таниулах, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг баталсан хэмжээгээр тооцон төсөвт төвлөрүүлэх, цуглуулах, тээвэрлэх ажлуудыг иргэдийн саналыг тусган үр дүнтэй зохион байгуулж хэвшүүлэх, хэрэгжилтийг жил бүр сумын  Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг Засаг дарга (П.Бямбалхагва)-д үүрэг болгосугай.

3.Тогтоол батлагдсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын..... оны ... сарын ... ны өдрийн .... тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

Хавсралт хэсэг: Хулд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн

хурлын 2023 оны ..... сарын ....-ны өдрийн

 .... дугаар тогтоолын  1 дүгээр хавсралт

 

Хог хаягдалын үйлчилгээний хураамжийн хэмжээ

Хог хаягдлын нормативын ангилал

Хэмжих нэгж

Нэгжээс авах хураамжийн хэмжээ/төгрөгөөр/

1

Айл, өрх

1 өрх

             Сард 10000

 

2

Албан байгууллага, аж ахуйн нэгж, худалдаа, үйлчилгээний газрууд

            нэгжээр

Сард 20000

3

Төвлөрсөн уурын зуух

нэгжээр

            Сард 100000

Тайлбар хэсэгт: Тайлбар: Айл өрх, албан байгууллага аж ахуйн нэгжээс  харилцан тохиролцсон гэрээний дагуу төвлөрүүлэн, хог хаягдал тээвэрлэх зайлуулахаар   гэрээ байгуулсан  иргэн, аж ахуйн нэгжтэй ажил гүйцэтгүүлэх  гэрээ байгуулан зарцуулна.

Зохицуулах харилцаа: Монгол улсын  Хог хаягдлын тухай хууль, Татварын ерөнхий хууль зэрэгт нийцүүлэн Хулд сумын айл өрх, аж ахуй нэгж, байгууллагаас авах  хог хаягдлын хураамжийн харилцааг зохицуулна.

Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь аливаа байдлаар хөндөгдөх бүлэг

Монгол улсын  Хог хаягдын тухай хуулийн 41.1-д заасан энгийн хог хаягдлыг үүсгэгч суманд бүртгэлтэй айл өрх /Иргэн/, аж ахуй нэгж, байгууллага,  мөн тус сумын нутаг дэвсгэрт ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтай үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоодын ААН хамаарна .

Хүний эрх, эрх чөлөө, өрсөлдөөнийг хязгаарласан зохицуулалт агуулж байгаа эсэх

                                                             Үгүй

Эдийн засаг, нийгмийн болон бусад үйл ажиллагаанд саад хориг учруулсанзохицуулалт агуулж байгаа эсэх

 

                                                           Үгүй

Аливаа хүнд суртал, авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн байж болзошгүйзохицуулалт агуулж байгаа эсэх

 

Үгүй

Ялгаварлан гадуурхсан эсхүл аль нэг бүлэгт давуу байдал үүсгэх эсэх

 

Үгүй

 

Хүний эрхийг хязгаарласан зохицуулалт агуулж байгаа эсэх, хэрэв тийм бол хуульд нийцсэн эсэх

 

                                                                Үгүй

Жендерийн эрх тэгш байдлыг хангасан эсэх

 

Үгүй

Дотоодын аж ахуйн нэгж болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хоорондын өрсөлдөөнд нөлөө үзүүлэх эсэх

Үгүй

Хязгаарлагдмал өрсөлдөөний улмаас үнийн хөөрөгдөл бий болох эсэх

 

Үгүй

 

Аль нэг аж ахуйн нэгжид, ялангуяа зах зээлд шинээр орж ирж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд бэрхшээл, хүндрэл бий болох эсэх

 

Үгүй

Төрийн байгууллага болон бусад иргэн, хуулийн этгээдэд захиргааны шинж чанартай нэмэлт ачаалал бий болох эсэх

Үгүй

Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсооход хүргэх эсэх

 

Үгүй

Эдийн засаг, нийгмийн болон бусад үйл ажиллагаанд ямар нэгэн саад хориг тогтоох эсэх, хэрэв тийм бол тэр нь хуульд нийцсэн эсэх

 

Үгүй

 

Хэрэглэгчдийн эрх ашигт нөлөөлөх эсэх

 

Үгүй

Хүнд суртал, авлига гарах нөхцөл, боломж бүрдүүлсэн байж болзошгүй зохицуулалт байгаа эсэх, байгаа бол тэр нь хуульд нийцсэн эсэх

 

Үгүй

 

 

Тухайн асуудлыг зохицуулж байгаа хүчин төгөлдөр хууль, захиргааны хэм хэмжээний акт байгаа эсэх

Үгүй

Актыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, техник, эдийн засгийн тооцоо