Өндөршил сум

Дундговь аймаг

Мэдээ

НЭГДСЭН ШИНЭЛГЭЭ БОЛЛОО

Билгийн тоололын 17 жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн сар шинийн баярын нэгдсэн шинэлгээний үеэр  ”Морин хуурыг эрхэмлэн дээдлэж, түгээн дэлгэрүүлэх тухай Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн гаргасан зарлиг"-ийг олон нийтэд танилцууллаа.Морин хуурч,багш Ч.Мөнхбаяр нь шавь нарынхаа хамт морин хуурынхаа хөгийг тэгшилж Жанцанноровын хөгжим Монгол аялгуу, Сүбаатарын хөгжим Үүлэн бор бүтээлүүдийг тоглож аялгууг эгшиглүүлэв

Сумын Засаг дарга У.Алтанхүү, орлогч дарга Л.Мөнхбадрах нар нь сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүлж, Сувилагч, ахмад настан Ө.Уранчимэгт Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт медаль, ХАА-н гавъяат ажилтан С.Ухнаа АХ-ын 100 жилийн ойн медаль, сургуулийн ажилтан Л.Ганбат нь  ХАА тэргүүний ажилтан цол тэмдгээр, Өндөр настан Ж.Юмжир, ахмад настан С.Энхжаргал нар аймгийн гэрийн сайн багш цол тэмдгээр, 90-93 настай Түмэндэмбэрэл, Ж.Юмжир нарт Аймгийн засаг даргын гарын бэлгийг тус тус гардуулав.Сар шинийн нэгдсэн шинэлгээ нь соёлын төвд өргөн дэлгэр сайхан боллоо


Их уншсан

МУ-ЫН СТА Л.САРАНГЭРЭЛИЙН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭН БОЛЛОО

СУРГУУЛЬ, ДОТУУР БАЙРАНД ОРЧИН ҮЕИЙН ШААРДЛАГА ХАНГАСАН АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙН АЖИЛ ХИЙГДЭЖ БАНА

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ СУРГАЛТАД БАЙГУУЛЛАГЫН ДАРГА ЭРХЛЭГЧ НАР ХАМРАГДЛАА

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН 2023 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ "ТОДОРХОЙ ҮР ДҮНД ХҮРСЭН" ГЭЖ ҮНЭЛЛЭЭ.

Засаг даргын зөвлөлийн хурал хийлээ:

ХАРЬЯАЛСАН АХМАДУУДАДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

ТАЛАРХАЛ

СОЁЛЫН ТӨВ НЬ АЛБАН ХААГЧДЫН ДУНД ТАХ -ЫН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИАР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА