Хулд сум

Дундговь аймаг

Мэдээ

ХУЛД СУМЫН СЭГ ЗЭМ УСТГАХ АЖИЛ ҮРГЭЛЖЛЭН ЯВАГДАЖ БАЙНА.

 Сумын Засаг даргын 2024 оны 03 сарын 04-ний өдрийн захирамжаар Мал, амьтны сэг зэм устгал, орчны халдваргүйтгэлийн арга хэмжээг зохион байгуулж, хяналт тавих ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.

04 дүгээр сарын 01ний өдрөөс сумын ойр орчим эргэн тойрны сэг зэмийг цуглуулж устгаж сумын төвийн төвлөрсөн хогын цэг дээрх нүхны аман дээрх сэг зэмийг дахин цэгцэлж бүрэн цэвэрлэж дууслаа.

 Цэвэрлэгээ халдваргүйтгэл хийсний дараа шинээр хогийн цэг үүсгэх, ухсан нүхний гадна талд, гуу жалганд, төв зам дагуу болон бусад газарт үхсэн малын сэг зэмийг зориудаар ил задгай, замбараагүй хаяхгүй байх тал дээр малчид, иргэд анхаарч ухамсартай хандана уу.

Хулд сум 2024.04.04