Хулд сум

Дундговь аймаг

Мэдээ

"СҮҮ ХӨТӨЛБӨР" АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ.

Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын санаачилгаар 4сарын 1-ээс хэрэгжиж байгаа "Сүү хөтөлбөр" - ийн нээлт амжилттай боллоо. Тус хөтөлбөрт 15 сумын 22 цэцэрлэгийн 3550 хүүхдийг хамруулан, хичээлийн таван өдрийн гуравт нь 60 грамм сүү өгөх юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Сумын Засаг даргын орлогч Б.Болормаа хүрэлцэн ирж нээн ,багш хүүхдүүд мэндчилгээ дэвшүүллээ.

Сүү хөтөлбөр цэцэрлэгт хэрэгжиж бяцхан хүүхдүүд сүү уудаг болсондоо баяртай байна. Хүүхэд бүр эрүүл саруул эсэн мэнд амьдрах их үйлсийн төлөө хамтдаа хөтөлбөрийг хэрэгжүүлэх нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн эцэг эх асран хамгаалагч нартаа баярлалаа. 2024.04.11