Дундговь аймаг
Малын сэг зэм устгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/29 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангаж Дэрт 5 дугаар багийн зүй бусаар хорогдсон сэг зэм устгах, булшлах ажилд орон нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг “Эрдгео” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллаж техник хэрэгслийн тусламж үзүүлэн нүх ухаж өгч компаний 3 ажилтан, 4 малчин, 2 багийн Засаг дарга нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй 8 техник хэрэгсэлтэй ажиллаж тогтоосон цэг буюу Хоолой хүрэн гэх газарт нутгийн малчдын тусламжтайгаар төвлөрүүлэн 220 бод, 1180 бог нийт 1400 малын сэг зэм устгах, булшлах ажлыг хийж гүйцэтгэлээ.