Дундговь аймаг
Дундговь аймгийн Өлзийт сумын 1-р багийн нутаг “Өөш манхан” улсын тусгай хамгаалалттай газарт хамаарах нутагт түгээмэл тархацтай ашигт малтмал буюу элс зөөвөрлөсөн талаар сумын байгаль хамгаалагчийн мэдээллийн дагуу газар дээр нь Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Н.Гантулга, хэсгийн төлөөлөгч Х.Энэбиш, Байгаль хамгаалагч Н.Гомборагчаа, Улсын байцаагч З.Наранмандах нарын бүрэлдэхүүнтэй нөхцөл байдалтай танилцан 2 машин элс ачиж зөөвөрлөх гэж байсан иргэнийг саатуулан, улсын тусгай хамгаалалттай газраас элс зөөвөрлөсөн газрын талбайн хэмжээг тодорхойлон зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Цагдаагийн байгууллагаас дээрх хэргийг шалгах ажил үргэлжилж байна.