Хулд сум

Дундговь аймаг

Мэдээ

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

          Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Нээлтийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж Сумын Засаг даргын санаачилгаар жил бүр уламжлал болсон Сумын Шилдэг хүүхдийг шагнаж, Аймгийн Засаг даргын болон ААН , болон Соёлын төв нь сурлага, урлаг, спортоороо манлайлсан хүүхэд багачуудад бэлэг гардууллаа.

Мөн Дархан бэр ,Уран бэрийн шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ болж өндөрлөсөн.

Баярын өдрийг машингүй өдөр болгож төрөл бүрийн арга хэмжээ унадаг дугуйн уралдааныг 3 насны ангилалаар  хөтөлбөрийн дагуу зохион байгуулсан. Дугуйн уралдааныг ИТХ, ЗДТГ-ын гэр бүлээс ивээн тэтгэн зохион байгуулсан бөгөөд "Танин мэдэхүйн" тэмцээн ЕБС, Дартс - ЭМТ, Шатрын тэмцээн-Соёл, Скүтерийн уралдаан Цэцэрлэг тус тус зохион байгуулж шагнаж урамшууллаа.

Төгсөх ангийн сурагчийн " Гэгээлэг насны дурсамж" тайлан тоглолт зэрэг арга хэмжээ зохион байгуулагдав.