Дундговь аймаг
Дундговь аймаг
Сумын 2024 оны ОНХСангийн хөрөнгөөр хийгдэх “Сумын 9 цэгт иргэдэд мэдээлэл хүргэх гэрэлтүүлэг, хяналтын камертай ухаалаг систем тоног төхөөрөмжтэй болгох” ажлыг” АРЦАТ АЛТАЙ КОНСТРАКШН”ХХК хийж гүйцэтгэн ЗДТГазарт хүлээлгэн өглөө. Уг камерууд нь лагер хороолол, сумын төвд 12 метр өндөр 9 ширхэг тус бүр 400 вт чадалтай 4 ш прожектр, гэрэлтүүлэг нийт 36 ш прожектр гэрэлтүүлэгтэй. Цамхаг тус бүр 3 ш чиглэлийн камер буюу нийт 27ш камер, Цамхаг тус бүр 2 ш чанга яригч буюу нийт 18 ш чанга яригч тоног төхөөрөмжийг холбож хяналтын төвийг Сумын Засаг даргын өрөөнд байрлууллаа.
Камержуулалтын ажлыг хийж гүйцэтгэснээр дараах давуу талууд бүрдэж байгаа юм.
Үүнд: Сумын төвийн гудамж талбай, олон нийтийн газар, байгууллага, ААН-н гадна орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг зөрчил, гамшиг аюул ослоос урьдчилан сэргийлэх,таслан зогсоох, хүүхдийн аюулгүй байдлыг хангах чухал ач холбогдолтой юм.