Хулд сум

Дундговь аймаг

Мэдээ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АУЙН САЛБАРЫН 2023 ОНЫ ЗӨВЛӨГӨӨН, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

“Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд аймгийн Засаг даргын даргын ивээл дор зохион байгуулж буй Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, ХААИС-ийн эрдэмтэн багш нар, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо хамтран Хүнс, хөдөө аж ахуйн салбарт ажиллагсадын мэдлэг, чадварыг дээшлүүлэх аймгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө”-ний сургалт, хэлэлцүүлэг энэ сарын 28,29-ний өдрүүдэд болох юм.Тус сургалт, хэлэлцүүлэгт 15 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн, малчид, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл оролцож байгаа бөгөөд сургалт, хэлэлцүүлгийн үеэр ХААИС-ийн багш, судлаачид, орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэгчдийн инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнг гаргалаа.