Дундговь аймаг
Дундговь аймаг
Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийт хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах шийдвэр гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 06 дугаар тогтоолын дагуу урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулж ажиллаж байна. Хулд сумын хүрээнд 0-17 насны 777 хүүхэд хамрагдах ёстойгоос 404 хүүхэд хамрагдсан бөгөөд 2023 оны 05 сарын 01 хүртэл үзлэг оншилгоо хийж үзлэгийн хувийг ахиулан ажилласаар байна.