Дундговь аймаг
Дундговь аймаг
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны “Малчдыг малжуулах” арга хэмжээнд хамрагдахаар 2024 онд Хулд сумын 12 иргэн төслөө ирүүлсэний 11 төсөл нь батлагдсан.
Төсөл нь батлагдаж, мал худалдах худалдан авах, малчдыг малжуулах санхүүгийн дэмжлэгийн гэрээ байгуулсан иргэдэд мал хүлээлцэх ажлыг сумын Засаг даргын 2024 оны 51 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 07 сарын 03-аас 09 сарын 16 хүртэл хийж гүйцэтгэлээ.
Малжуулах төсөлд \эргэн төлөгдөх нөхцөлтэй\ хамрагдсанаар малгүй болон цөөн малтай, цагийн хүндрэлээс малаа их хэмжээгээр хорогдуулсан өрхүүд малжин, ашиг орлогоо нэмэгүүлэх, амьжиргааны түвшингээ дээшлүүлэх сайхан боломж бүрдсэн. Энэ ажлын хүрээнд 11 өрхөд 88 сая төгрөгний 961 малыг журам, зааврын дагуу хүлээлцсэн болно.