Хулд сум

Дундговь аймаг

Мэдээ

ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ АЯН

       Хулд сумын ИТХ, ЗДТГ, ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ багаас төрийн албан хаагчдын дунд зохион байгуулсан “ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ АЯНЫ” 10 хоногийн хаалтын үйл ажиллагааг 2024.10.30-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж дууслаа.

Тус арга хэмжээний үед Эрх зүйн хөтөч багийхан Авлигын эсрэг хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Үндсэн хуулиудаар төрийн албан хаагчдад сургалт сурталчилгааг хийж, байгууллагууд гарын авлага тараах материал, дэлгэмэл зөөврийн самбар, үзүүлэнг бэлтгэн ард иргэдэд хүргэж ажилласан.

Төрийн албан хаагчид  хуулиа судлан мэдлэг сорих Kahoot тэмцээнийг арга хэмжээний үеэр явуулж шилдэг 3 албан хаагч, шилдэг 3 байгууллагыг тус тус шалгаруулж мөнгөн шагналаар шагналаа.

Байгууллагууд ард иргэдэд урилга тарааж, идэвхтэй хамрагдсан 105 иргэдийн дунд азтан шалгаруулж гарын бэлгийг гардуулсан.