Дундговь аймаг
Дундговь аймаг
Олдох багийн малчин Д.Дашдооров "Тэмээн өв соёл" төсөл бичиж, ХЭДХ-ийн иргэнд олгох санхүүгийн дэмжлэгт хамрагдсан.
09 сарын 13-нд үйл ажиллагаатай нь танилцан, анхан шатны хяналт хийлээ.
Төсөлд тусгагдсан хөрөнгөө худалдан авч, үйлдвэрлэл үйлчилгээгээ өргөтгөн сайн ажиллаж байна. Цагаан суварга явах зам дагуу кемп байгуулан жуулчид хүлээн авч, тэдэнд ингэ саах, тэмээ унуулах, нүүдэл суудал хийх зэрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна ингэний төрөл бүрийн цагаан идээ боловсруулан борлуулж байна.
Дундговь аймагт болсон "Хөдөлмөр эрхлэлтийн өдөрлөг 2024" арга хэмжээнд оролцон, цагаан идээний төрлөөр тэргүүн байр эзэлсэн. Цагаан суварга байгалийн үзэсгэлэнт газар үзэж сонирхох хүмүүс Д.Дашдооровынхоор орж тэмээн өв соёлтой танилцаарай.