Хулд сум

Дундговь аймаг

Нутгийн удирдлага

Хулд сумын ИТХ-ын Анхдугаар хуралдаан хуралдав

Орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Иргэдийн Төлөөлөгчдийн хурал Анхдугаар хуралдаанаа хийж 7 асуудал хэлэлцлээ. Үүнд: 

1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны сонгуулийн дүн, сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай -  Сумын сонгуулийн хорооны дарга Г.Долгормаа

2. Анхдугаар хуралдааны дэг батлах тухай – Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Б.Энхжаргал

 3. Нам эвсэл бүлэг байгуулах тухай . намуудын дарга нар танилцуулах

4. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргыг сонгож батлах тухай – Монгол Ардын нам, Ардчилсан нам.

5. Сумын Засаг даргад нэр дэвшүүлэн сонгож Аймгийн Засаг даргад уламжлах тухай. – Намын бүлэг

6. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Хороо байгуулах тухай - Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Б.Энхжаргал

7. Хөрөнгө орлогодож авах тухай – Сумын Санхүүгийн албаны дарга Э.Хонгорзул

Анхдугаар хуралдаанд ирвэл зохих 21 төлөөлөгчөөс 20 нь ирж 95,2%-ийн ирцтэй хуралдаж ИТХ-ын даргаар Даваажавын Бямбадэлгэр сонгшогдлоо.