Монголын уран зургийн галерей Дундговь аймгийн музейтэй хамтран Соёлын бүтээлч сарын хүрээнд Монгол Улсын Ардын зураач, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ц.Байды зураачийн "ӨГҮҮЛЭМЖ" нүүдлийн үзэсгэлэнг амжилттай гаргалаа.
Үзэсгэлэнгийн нээлтэд Дундговь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун, Монголын Урчуудын Эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүд болон ахмад уран бүтээлчид зорин ирж зураач Ц.Байдыд Дундговь аймгийн хүндэт иргэн тэмдэг, Урчуудын Эвлэлийн ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг тус
тус гардуулсан юм.
"Өгүүлэмж" үзэсгэлэнд Монголын уран зургийн галерей, Дундговь аймгийн музей, Дундговь аймгийн Хулд сумын соёлын төв болон зураачийн хувийн цуглуулгаас бүрдсэн шог зураг, уран зураг бүхий нийт 40 орчим бүтээл дэлгэгдлээ.
Үзэсгэлэн 2024 оны 11 дүгээр сарын 01-нээс 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрүүдэд Дундговь аймаг Музейд зохион байгууллагдлаа.