Өндөршил сум

Дундговь аймаг

Байгууллагууд

ӨНДӨРШИЛ СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА

       Өндөршил сумын Хүүхдийн цэцэрлэг нь анх 1963 онд Энх тайван нэгдлийн харьяа, “Хүүхэд саатуулах газар” нэртэйгээр 1 бүлэг 15 хүүхэдтэй 3 ажилтантай байгуулагдсан түүхтэй. Түүнээс хойш Сургуулийн өмнөх насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох үйл ажиллагааг үе үеийн багш ажилчдын хөдөлмөр, үйл ажиллагаагаар одоог хүртэл тасралтгүй явуулж ирсэн.        Тус цэцэрлэг нь анх гэрт байрлаж байгаад 1964 онд 25 хүүхдийн зориулалтын ясли цэцэрлэгийн байртай болж түүний дараа 1987 онд 75 хүүхдийн сургуульд байрлан үйл ажиллагаа явуулж байгаад 1993 онд орон сууцны 2 өрөөнд байрлаж, түүнээсээ  2000 онд шилжин  80 хүүхдийн дотуур байранд байрлаж үйл ажиллагаагаа явуулж байсан. 2004  онд 75 хүүхдийн хүчин чадалтай зориулалтын барилгад шилжин орж ажилласанаар СӨНХ-дийн хамран сургах хүрээ хүртээмж нэмэгдэж СӨНХ-дэд СӨБоловсрол олгож байна   Мөн улсын төсвөөс 1 тэр бум төгрөгийн өртөгтэй  100 хүүхдийн цэцэрлэгийн барилга бариулж 2020 оны 08 сард хүлээнд авч 2021 оны 10-р сарын 09 ны өдөр 4 бүлгийн 96 хүүхэд 16 багш ажилчидтай үйл ажиллагаагаа явуулж 2022-2023 оны хичээлийн жилд үндсэн сургалтад 100 хүүхэд хувилбарт сургалтад 9 хүүхэдтэй боловсрол олгож байна.