Хулд сум

Дундговь аймаг

Нутгийн удирдлага

ИТХ-ын АЖЛЫН АЛБА


Бадарч овогтой Энхжаргал нь 1970 онд Хулд сумын нутаг Хөх-Овоо гэдэг газар төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж 1978 онд Хулд сумын 8 жилийн сургуульд элсэн орж 1986 онд төгсөн Мандалговь хотын 1-р 10 жилийн сургуульд орж суралцан 1988 онд төгссөн. Улмаар Дорноговь аймгийн Анагаах ухааны дунд сургуульд 1988-90 онд суралцсан. Эхнэр 4 хүүхэдтэй 2002 онд Удирдлагын Академид элсэн суралцаж 2002-2004 онд “Төрийн захиргааны менежер” мэргэжлээр дипломын дээд боловсрол эзэмшин төгссөн. 2007-2008 онд Удирдлагын Академийн Төрийн удирдлагын сургуульд элсэн суралцаж бакалаврын зэрэгтэй төгссөн. 1991-2000 онд тус сумын Уул багт малчнаар ажиллаж байгаад 2000-2002 онд Дундговь аймгийн төвд “Говийн гал” ХХК-д галчаар ажилласан. 2005-2008 онд Хулд сумын Бүлээн багийн Засаг даргаар, 2008-2012 онд Хулд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажилласан, 2013-2021 онд Дундговь аймгийн Луус сумын ЗДТГ-ын даргаар, 2021-2022 онд Хулд сумын Эрүүл мэндийн төвд “Нийгмийн эрүүл мэндийн ажилтан”-аар, 2022 оны 7 сараас тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын мэргэжилтнээр одоог хүртэл ажиллаж байна. Төрийн албанд 18 дахь жилдээ ажиллаж байгаа