Хулд сум

Дундговь аймаг

Мэдээ

АЙМГИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБА, ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН МЭРГЭЖЛИЙН АНГИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ, СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын Ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран 2023 оны 05 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан бэлтгэл ажлын хүрээнд “Зарлан мэдээллийн дохио”-оор аймгийн гамшгаас хамгаалах алба, тусгай зориулалтын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалгаж, “Ослын удирдлагын тогтолцоо”, гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн талаар сургалтыг зохион байгуулав. Тус сургалтын үйл ажиллагаанд Аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.Түвшинжаргал нар оролцлоо. Тус үйл ажиллагаанд гамшгаас хамгаалах алба, тусгай зориулалтын мэргэжлийн ангийн 170 хүн, 25 техник хэрэгсэлтэйгээр хамрагдсан байна.