Хулд сум

Дундговь аймаг

Мэдээ

ХУЛД СУМЫН ХАБЭА-Н САЛБАР ЗӨВЛӨЛӨӨС "ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН"-Ы ХҮРЭЭНД

        Төсвийн бүх байгууллага, сумын ХАБЭА-н зөвлөлийн гишүүд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд хийх ажлын төлөвлөгөө гарган, хэрэгжүүлж, санаачлан зохион байгуулсан ажлын тайлангаа хугацаандаа ирүүлсэн.

Энэ жилийн сарын аяны хүрээнд 14 ажил төлөвлөн 1 ажлыг түр хойшлуулсан.

Зөвлөлийн гишүүд ажлаа долоо долоо хоногоор хариуцан зохион байгуулсан. 1-р 7 хоногийг Эмнэлэг, соёлын төв, 2-р долоо хоногийг сургууль, цэцэрлэг, 3-р долоо хоногийг Тамгын газар, Үйлдэрчний эвлэлийн хороо хариуцан авч, төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаа хийж гүйцэтгэсэн.

Сарын аяны нээлтээ сумын соёлын төвд хийсэн. Суманд шинээр байгуулагдсан Эрэн хайх аврах бүлгээс аюулгүй ажиллагааны талаар сургалт зохион байгуулж, аюулт үзэгдэл, ослын үед хэрэглэх тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлээ танилцуулсан. Үзүүлэн гаргасан.

Эрүүл мэндийн төв, цэцэрлэгээс ажилчиддаа шинээр авч өгсөн нормын хувцсаа мөн дэлгэн тавьж сурталчилсан.



       

  

    


           Энэ жилийн онцлох ажлууд: 2022 оны “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-аар шалгарсан “Өлзийт мандал” өрхийн эмнэлгийн туршлагыг зөвлөлийн гишүүд, эрүүл мэндийн төвийн ажилчдаас бүрдсэн 10 хүний бүрэлдэхүүнтэй судалсан.

Мөн энэ үеэрээ тусгай хөтөлбөрийн дагуу аймгийн ХАБЭА-н зөвлөлтэй хамтран хэлэлцүүлэг зохион байгуулж, сургалт авсан. Үүний үр дүнд зөвлөлийн гишүүн бүр сум, байгууллагадаа хийх ажил, судлах дүрэм, журмын жагсаалт гарган, төлөвлөгөөндөө тусган хэрэгжилтийг хангасан.

Уг арга хэмжээ зохион байгуулахад сумын Засаг даргаас 170,0 мян төгрөгний дэмжлэг үзүүлж, байгууллагуудын ХАБЭА-н зөвлөл бензиний зардал гарган дэмжсэн. 

    


             Сайнцагаан сумын ХАБЭА-н зөвлөлийн гишүүд ирж туршлага судалсан. Тусгай хөтөлбөр гарган байгууллага бүр сайн туршлагаасаа танилцуулан ажлаа сурталчилж, дотор ,гадна орчин, сарын аяны хүрээнд хийсэн шинэлэг ажлаа цаашид төсөв санхүүгийн талаар болон анхаарах асуудлын талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Аймгийн ХАБЭА-н зөвлөлийн гишүүн, ҮЭ-ийн хорооны дарга Б.Мөнхчулуун 2 сумын гишүүдэд ХАБЭА, ҮОХХСБК-ын талаар сургалт явуулсан.

     


              Сургууль, цэцэрлэгийн ХАБЭА-н зөвлөлөөс хүүхэд, эцэг эхчүүдийн дунд осол аюулаас урьдчилан сэргийлэх, гэмтсэн үед анхны тусламж үзүүлэх, эрүүл аж төрөх талаар үзүүлэх тоглолт зохион байгуулсан.

Цэцэрлэгийн 25, сургуулийн 86 хүүхэд оролцон тоглосон. Мөн сургуулийн хүүхдүүд үзүүлэн таниулах материал бэлдэж гаргасан. Байгууллагын ХАБЭА-н зөвлөлөөс оролцсон хүүхэд байгачуудаа урамшуулсан.

   


             Энэ сарын аянаар бүх байгууллага самбараа шинэчлэх, тэмдэг тэмдэглэгээ хийх, галын схем, галын хор байрлуулах зэрэг ажлыг сайн хийж гүйцэтгэсэн.