Дундговь аймаг
Дундговь аймаг
Олдохын хүрэн бор тэмээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар Дундговь аймгийн Хулд сумын Олдохын хүрэн бор тэмээг омог болгон баталгаажууллаа. Ингэснээр Дундговь аймаг гурав дахь омгоо баталгаажуулаад байна. Олдохын хүрэн бор тэмээг зуугаад жилийн өмнөөс
Олдохын хийдийн торгон сүрэг буюу бурхны сүрэг нэртэйгээр ардын селекцийг шинжлэх ухааны үндэслэлтэй хамтатган судлан, хөгжүүлж ирсэн байна. Олдохын хүрэн бор тэмээний 60 гаруй хувийг хүрэн бор зүс, генетик тогтцын хувьд бусад үүлдэр, үржлийн хэсгийн тэмээнээс ялгагдах шинж чанартай, бэлчээр ашиглах чадвар өндөр, галбирын ямар нэгэн гажиг согоггүй, мах-ноосны чиглэлээр үржүүлэхэд тохиромжтой сүрэг аж.
Ийнхүү аймаг, сум орон нутгийн түүхэнд шинэ хуудас нээн Олдохын хүрэн бор тэмээний омог батлагдсан нь малчид, мэргэжилтнүүдийн олон жилийн нөр их хөдөлмөрийн үр шим бөгөөд тэдний аж, амьдралд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.