Өндөршил сум

Дундговь аймаг

Танилцуулга

СУМЫН БЭЛЭГДЭЛ ТУГ

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр тогтоолоор Сумын сүлд, тугны загварыг баталсан. Сүлд, тугны загварыг ИТХ-ын төлөөлөгч Лувсанчүлтэмийн Мөнхбадрах зохиосон бөгөөд мөн сумын бэлэгдэл сүлд, тугийг хэрэглэх журмыг баталсан. Сумын туг нь тайван амгалан дэвжин дэлгэрэхийн бэлэгдэл ногоон өнгийн дэвсгэртэй, доод хөвөөгөөр цэвэр ариун хайр хүндэтгэлийн бэлэгдэл цагаан, шар, цагаан өнгөтэй байна. Тугны ишиг талын төв хэсэгт бэлэгдэл сүлдээ байршуулна. Тугн нь 1*2 хэмжээтэй байна.

СУМЫН БЭЛЭГДЭЛ СҮЛД

Сумын бэлэгдэл сүлд нь дэлхийн хэлбэр хөдөлгөөний илрэл алтан шар хүрээтэй, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр бүрхэгдсэн, мөнх хөх тэнгэрээ бэлэгдсэн дугараг хөх дэвсгэртэй байна. Хөх дэвсгэрийн доод хагас эх газраа бэлэгдэн дэвжин дэлгэрэх ногоон, сайжран тогтох шар, энх мэндийн цагаан өнгөөр дүрсэлсэн байна. Бэлэгдэл сүлдний төв хэсэгт төрт ёсны уламжлалыг бэлэгдсэн эвхмэл монгол үсгээр бичигдсэн Өндөршил гэсэн үгийг залсан буян буян хишиг, цог хийморийг илтгэж тэмүүлэн давхиж буй сэтгэлийн цагаан хүлэг байна. Өндөршил гэсэн үгийн дээд талд мандах, бадрахын бэлэгдэл галын дөл, хоёр талд нь эргэх цагийн орчлонд мөнхрөн жаргахын бэлэгдэлболгож нар сарыг дүрсэлсэн байна.