Сумын бэлэгдэл сүлд нь дэлхийн хэлбэр хөдөлгөөний илрэл алтан шар хүрээтэй, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр бүрхэгдсэн, мөнх хөх тэнгэрээ бэлэгдсэн дугараг хөх дэвсгэртэй байна. Хөх дэвсгэрийн доод хагас эх газраа бэлэгдэн дэвжин дэлгэрэх ногоон, сайжран тогтох шар, энх мэндийн цагаан өнгөөр дүрсэлсэн байна. Бэлэгдэл сүлдний төв хэсэгт төрт ёсны уламжлалыг бэлэгдсэн эвхмэл монгол үсгээр бичигдсэн Өндөршил гэсэн үгийг залсан буян буян хишиг, цог хийморийг илтгэж тэмүүлэн давхиж буй сэтгэлийн цагаан хүлэг байна. Өндөршил гэсэн үгийн дээд талд мандах, бадрахын бэлэгдэл галын дөл, хоёр талд нь эргэх цагийн орчлонд мөнхрөн жаргахын бэлэгдэлболгож нар сарыг дүрсэлсэн байна.