Өндөршил сум

Дундговь аймаг

Танилцуулга

АСРАЛ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА ЭСГИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЖ ИРЛАНД УЛСРУУ ЭКСПОРТОЛЖ БАЙНА.

Асрал төв ТББ-аас эмэгтэйчүүдийг дэмжих, ажлын байраар хангах МИМ буюу Монголд үйлдвэрлэв төслийг 2005 оноос эхлэн Улаанбаатар болон Дундговь аймгийн Өндөршил суманд хэрэгжүүлж байна. Энэ бүсгүйчүүдийн урласан эсгий бүтээгдэхүүнийг алс холын Нидерланд улсад Эсгий ХХК борлуулдаг.

ӨНДӨРШИЛ ОМОГ АДУУ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн а/455 тушаалаар хурд, махны чиглэлийн "Өндөршил омог адууг"-г Монгол улсад шинээр зохион бүтээсэн мал, амьтны улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон.

ДАШАА БРЭНДТЭЙ БОЛЖ БУСДАД ҮЛГЭРЛЭНЭ

Дашааг байгальд хайртай, өв уламжлалаа судлах сонирхолтой болоход нь нагац ах Д.Наранцогт нь нөлөөлжээ. Тэр 2013 оноос хойш энэ чиглэлийн төрийн бус байгууллага байгуулан ажиллаж буй нэгэн. Өдгөө “Байгаль эх дэлхийгээ хайрлах Тэнгэрлэг аян”-ы тэргүүн. Энэ хүрээнд олон ажил хийж, үр дүнд хүрснээс нь танилцуулбал нийт 96,000 мод тарьсан нь. Нийт моддын ургалт 70 орчим хувьтай байдаг аж. Эдгээр бүх ажлаа тэд хаа нэг газрын санхүүжилтээр бус, цэвэр иргэдийн хандив, дэмжлэгээр бүтээж иржээ.