Өндөршил нь Дундговь аймгийн сум
юм. Сумын төв нь аймгийн төвөөсөө 180 км хол орших бөгөөд анх Дорноговь
аймгийн харьяалалд байснаа хожим Дундговь аймаг байгуулагдахад тус
аймгийн бүрэлдэхүүнд оржээ. Хуучнаар Түшээт хан аймгийн Говь мэргэн
вангийн хошуунд харьяалагдаж байсан тус сум 1941 онд байгуулагджээ.