Холбоо барих утасны дугаар: 8882-2284
Ажлын байрны зорилго: Засаг захиргаа нэгжийг удирдах, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн зорилт болон жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, гүйцэтгэлийн тайлан, орон нутгийн төсвийн болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, төсвийн гүйцэтгэлийн тайланг батлуулахаар тухайн Хуралд оруулах, батлагдсан хөтөлбөр, төсөв, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
- Харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэрт заасан тайлан мэдээг хугацаанд нь хариуцан гаргуулж, хяналт тавих, хүн ам, орон сууц, газар, мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого явуулах ажлыг зохион байгуулах;
- Төрийн бодлого, хууль тогтоомж, Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх үндсэн дээр хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, мал сүргийг өсгөн үржүүлэх, малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах, мал эмнэлэг, үржлийн ажлыг зохион байгуулах, байгалийн гэнэтийн аюул, мал, амьтан, ургамлын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүрэн эрхийнхээ хүрээнд авч хэрэгжүүлэх;
- Нутаг дэвсгэрт нь газар ашиглах, эзэмших, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах.
- Нутаг дэвсгэрийнхээ хүн амын нийгмийн хамгааллын хөтөлбөрийг боловсруулж Хурлаар шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн халамжийн зэрэг хууль тогтоомжид заасан санг бүрдүүлэх, захиран зарцуулах ажлыг ерөнхий удирдлагаар хангах;
- Иргэдийг хүлээж авах ажлыг зохион байгуулж, тэднээс гаргасан өргөдөл, санал, гомдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх
- Тухайн нутаг дэвсгэр дэх шүүх, прокурорын байгууллага үйл ажиллагаагаа хараат бусаар явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
- Нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын үйл ажиллагааны талаар хүн амыг үнэн зөв мэдээллээр хангах;