Өндөршил сум

Дундговь аймаг

Ил тод байдал

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН АЛБАН ТУШААЛЫН ТОДОРХОЙЛОЛТ

Монгол улсын төрийн албаны зөвлөлийн 2019 оны 42 дугаар тогтоолоор сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалын тодорхойлолт, сумын санхүүгийн албаны даргын албан тушаалын тодорхойлолтыг баталсан.

СУМЫН САНХҮҮГИЙН АЛБАНЫ ДАРГЫН АЛБАН ТУШААЛЫН ТОДОРХОЙЛОЛТ

Монгол улсын төрийн албаны зөвлөлийн 2019 оны 42 дугаар тогтоолоор сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалын тодорхойлолт, сумын санхүүгийн албаны даргын албан тушаалын тодорхойлолтыг баталсан.

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНИЙ АЛБАН ТУШААЛЫН ТОДОРХОЙЛОЛТ

Төрийн албаны зөвлөлийн тогтоол 2019 оны 7 сарын 16 өдөр №40 Нутаг дэвсгэрийн хэмжээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, сурталчлах, мэдээллээр хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулах, гүйцэтгэлийн үр дүнг сумын засаг даргын тамгын газрын даргын өмнө хариуцна.

НИЙГМИЙН БОДЛОГО ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНИЙ АЛБАН ТУШААЛЫН ТОДОРХОЙЛОЛТ

Төрийн албаны зөвлөлийн тогтоол 2019 оны 7 сарын 16 өдөр №40 Нийгмийн салбарын талаарх хууль тогтоомж, бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, гүйцэтгэлийн үр дүнг сумын засаг даргын тамгын газрын даргын өмнө хариуцна.

ТӨСӨВ, ТӨРИЙН САНГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ АЛБАН ТУШААЛЫН ТОДОРХОЙЛОЛ

Төрийн албаны зөвлөлийн тогтоол 2019 оны 7 сарын 16 өдөр №40 Нутаг дэвсгэрийн хэмжээнд Төсөв санхүүгийн үйл ажиллагааг зохицуулсан хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, төсвийн байгууллагуудад төрийн сангийн үйлчилгээ үзүүлэх, статистик мэдээллийг хариуцан ажиллах, ажлын гүйцэтгэлийн үр дүнг сумын засаг даргын тамгын газрын даргын өмнө хариуцна.

ХҮНС, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР, ХОРШООНЫ АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНИЙ АЛБАН ТУШААЛЫН ТОДОРХОЙЛОЛТ

Төрийн албаны зөвлөлийн тогтоол 2019 оны 7 сарын 16 өдөр №40 Хүнс, худалдаа үйлчилгээ, хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын талаарх хууль тогтоомж бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, гүйцэтгэлийн үр дүнг сумын засаг даргын тамгын газрын даргын өмнө хариуцна

БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНИЙ АЛБАН ТУШААЛЫН ТОДОРХОЙЛОЛТ

Төрийн албаны зөвлөлийн тогтоол 2019 оны 7 сарын 16 өдөр №40 Байгаль орчныг хамгаалах багц хууль, Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Захиргааны ерөнхий хууль болон холбогдон гарсан стандарт, журмын хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдийг бууруулах үйл ажиллагааг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, гүйцэтгэлийн үр дүнг сумын засаг даргын тамгын газрын даргын өмнө хариуцна.

МАЛ АЖ АХУЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ, МЕНЕЖМЕНТ, МАЛЫН ҮРЖИЛ БҮРТГЭЛИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНИЙ АЛБАН ТУШААЛЫН ТОДОРХОЙЛОЛТ

Төрийн албаны зөвлөлийн тогтоол 2019 оны 7 сарын 16 өдөр №40 Мал аж ахуй үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малын генетик нөөцийг ашиглах, хамгаалах , сайжруулах, мал үржлийн ажил үйлчилгээ, бүртгэлийг зохион байгуулах, сурталчлах, тайлагнах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүн бэлтгэлийн стандартыг хангуулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, бэлчээр, тэжээл, усан хангамжийг нэмэгдүүлэхэд анхаарч, мал аж ахуй үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг ханган гүйцэтгэлийн үр дүнг сумын засаг даргын тамгын газрын даргын өмнө хариуцна.