Дундговь аймгийн Хулд сум 1923 онд байгуулагдсан. 607.0 мянган га нутаг дэвсгэртэй.
Сумын төв нь тус сумын нутаг Улаанжирэмд оршдог. Нутгийн хойд тал нь говирхог хээрийн, урд тал нь талын цөлөрхөг бүсэд багтдаг.Олдох, Уул, Бүлээн, Шувуутай 4 багтай.
2024 оны байдлаар 757 өрхийн 2227 хүн амтай. Хүн амын дийлэнх хэсэг нь Хөдөө аж ахуй дээр суурилсан мал аж ахуй эрхлэн амьдардаг.
Сумын нийт мал сүрэг 269533мянга Үүнд: Тэмээ 7216 , адуу 13686 , Үхэр 3513, хонь, 1275828, ямаа 117536 мянга нийт сүргийн 92.6 хувийг хонин болон ямаан сүрэг эзэлдэг.
Суманд 10 гаруй ХХК, 26 хоршоо үйл ажиллагаа явуулдаг.
Улаанбаатараас сум хүртэл 343 км, аймгийн төвөс 83 км, Холбооны 48 хэрэглэгчтэй АТС-тэй, 2007 оноос телевизийн дахин дамжуулах сансарын станц тавигдаж 4 сувгийн нэвтрүүлэг хүлээн авч үздэг болсон. Чойр-Даланзадгадын радио релейний шугам, УБ- Мандалговь-Даланзадгад – Чойрын төв замууд, холбооны ган шугам дайран өнгөрдөг дэд бүтцийн давуу талуудтай.
2000 онд Төвийн эрчим хүчний системд 2006 онд Мобикомын 2007 онд Жи Мобайлын үүрэн телефон холбооны сүлжээнд . 2011 онд Юнителийн 2013 онд скайтелийн сүлжээнд Үүрэн телефоны хэрэглэгч 1600 гаруй хүн байна. 2013 онд УБ-ДУ-ӨМ засмал замд холбогдсон.Тус сумын нутаг Хулд, Тээг, Хэцүү тээг, Хөөт Баян ширээ, Барчин Баянхошуу Сэрвэн, Зос Могойт, Хүрэн уул, Нураач Цагаан уушиг, Шарангад, Шувуутай, Цахир Зээг, Хайчин Дуулгантын хэц, Даага, Далан зэрэг уул нуруудтай, Үл Олдохын хөндий, Гурван төгрөг, Хүйс, Төгрөгийн зэрэг говиудтай, мөн дотор эрхтэний эмчилгээнд хэрэглэдэг Тугалын Бүлээний рашаантай, Хөөт булаг, Лусын булаг, Дал Толийн булаг зэрэг задгай урсгал устай.
Байгалийн үзэсгэлэнт Гоожинхой Тээг, Цагаан суварга, Хэвтээ босоогийн агуй, Сэнжит хад зэрэг газар нь сумын нутаг болон зааг нутгууд дээр оршдог. Аргаль, янгир, чоно, үнэг, хярс, мануул, хар сүүлт, цагаан зээр зэрэг ан амьтан, Хур, сойр, ятуу, ногтруу, ангир, тогоруу, хулан жороо, талын бүргэд, тас, идлэг шонхор зэрэг жигүүртэн, алагдаахай, оготоно, хүрэнэ, бозлог зэрэг мэрэгчид амьдардаг. Алтан харгана, Заг, хайлаас, хээрийн бут, үхэр бут, зэрэг модлог ургамал, хөмүүл таана, ерхөг согоовор, монгол, хялгана, борог, цахилдаг, хазаар, улаан бор бударгана зэрэг ургамал, Юмдүүжин, зээргэнэ, зээрийн ундаа, хонин болон морин шарилж, цулбуур цахилдаг, цулхир, царван, цагаан мөөг зэрэг эмчилгээнд хэрэглэдэг эмийн ургамал ургадаг. Байгалийн цэвэр шороон будаг, шохойн чулуу, усан болон утаат болор, гартаам зэрэг ховор эрдэнийн чулуу, Алт, төмрийн хүдэр, хүрэн болон чулуун нүүрс, шатдаг занар, жонш, уран зэрэг тогтоогдсон баялагуудтай.
Өөрийн аймгийн Эрдэнэдалай, Луус, Өлзийт, Дэлгэрхангай, Өмнөговь аймгийн Цогт овоо сумдтай хил залган оршдог.