Хулд сум

Дундговь аймаг

Мэдээ

Дундговь аймгийн Хулд сумын нутгийн шилмэл тэмээ буюу 'Олдохын Хүрэн Бор Тэмээ'

Дундговь аймгийн Хулд сумын нутгийн шилмэл тэмээ буюу 'Олдохын Хүрэн Бор Тэмээ' ХХААХҮяамны сайдын зөвлөлийн хурлаар "омог" болон батлагдлаа.

ХУЛД СУМЫН ХАБЭА-Н САЛБАР ЗӨВЛӨЛӨӨС "ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН"-Ы ХҮРЭЭНД

Сумын ХАБЭА-н зөвлөл 2023 оны 04 сарын 11-нд хуралдан, ХАБЭА-н сарын аяны хүрээнд болон, сумын ХАБЭА-н зөвлөлийн 2023 онд хийх ажлын төлөвлөгөөгөө ярилцан санал солилцож, сумын Засаг даргын орлогч, ХАБЭА-н зөвлөлийн даргаар батлуулсан. Энэ жил суманд Онцгой байдлын Эрэн хайх аврах бүлэг шинээр байгуулагдсан тул ХАБЭА-н зөвлөлд даргыг оруулан, Засаг даргын захирамжаар зөвлөлөө шинэчилсэн.

хулд сумын эрүүл мэндийн төвийн эмч нар 0-17 насны хүүхдийн эрт илрүүлэгт хамрагдаж байна

0-17 насны 777 хүүхэд хамрагдах ёстойгоос 404 хүүхэд хамрагдсан бөгөөд 2023 оны 05 сарын 01 хүртэл үзлэг оншилгоо хийж үзлэгийн хувийг ахиулан ажилласаар байна. 

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АУЙН САЛБАРЫН 2023 ОНЫ ЗӨВЛӨГӨӨН, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

“Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд аймгийн Засаг даргын даргын ивээл дор зохион байгуулж буй Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, ХААИС-ийн эрдэмтэн багш нар, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо хамтран Хүнс, хөдөө аж ахуйн салбарт ажиллагсадын мэдлэг, чадварыг дээшлүүлэх аймгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө”-ний сургалт, хэлэлцүүлэг энэ сарын 28,29-ний өдрүүдэд болох юм.

БАГШИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭ

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллага, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ

Монгол өв соёл-2023 арга хэмжээ

Монгол өв соёл-2023 арга хэмжээ 15 дахь жилдээ зохион байгуулагдаж тус арга хэмжээ 2 өдөр турш өдөрлөг хэлбэрээр явагдлаа.

ЯВЦЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ, ЗӨВЛӨН ТУСЛАХ ЗОРИЛГООР СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА.

Сумдын үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр арга зүйн зөвлөгөө, зөвлөмжөөр хангах зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтсийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг Өлзийт суманд ажиллаж байна. Тус ажлын хэсэг Хулд, Дэрэн, Цагаандэлгэр суманд энэ сарын 25-29-ний өдрүүдэд ажиллах юм.

ХУЛД СУМЫН 100 ЖИЛИЙН ОЙН ЛОГОГ БАТАЛЛАА.

100 жилийн ажлын хэсгийн 4 сарын 7-ны өдрийн хурлаар сумын түүхт 100 жилийн логог Хулд сумын уугуул М.Ганболдын найруулсан доорх логог ажлын хэсэг 100% санал нэгтэйгээр баталлаа.

МЭДЭЭЛЛИЙН ДАГУУ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.

Дундговь аймгийн Өлзийт сумын 1-р багийн нутаг “Өөш манхан” улсын тусгай хамгаалалттай газарт хамаарах нутагт түгээмэл тархацтай ашигт малтмал буюу элс зөөвөрлөсөн талаар сумын байгаль хамгаалагчийн мэдээллийн дагуу газар дээр нь Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Н.Гантулга,

АЙМГИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБА, ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН МЭРГЭЖЛИЙН АНГИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ, СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын Ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран 2023 оны 05 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан бэлтгэл ажлын хүрээнд

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЛЭЭ.

“Боловсролыг дэмжих жил”, ”Цахим аймаг-Ухаалаг Дундговь” цогц арга хэмжээний хүрээнд аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр аймгийн бүх сумд албан ёсны цахим хуудастай боллоо. Тус ажлын хүрээнд 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр сумдын цахим хуудас хариуцсан албан хаагчдад цахим ур чадварын сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар цахим хуудсыг хөтлөн удирдах, цахим цаг бүртгэл болон албан бичгийг цахимаар боловсруулан тоон гарын үсгээр баталгаажуулан илгээх зэрэг ур чадварыг эзэмшүүллээ.