“Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд аймгийн Засаг даргын даргын ивээл дор зохион байгуулж буй Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, ХААИС-ийн эрдэмтэн багш нар, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо хамтран Хүнс, хөдөө аж ахуйн салбарт ажиллагсадын мэдлэг, чадварыг дээшлүүлэх аймгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө”-ний сургалт, хэлэлцүүлэг энэ сарын 28,29-ний өдрүүдэд болох юм.