2023
оны 3-р УЛИРАЛД ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА
АЛБАН
ТУШААЛТАНД ХАНДАЖ ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ ГОМДОЛ, САНАЛ
ХҮСЭЛТ
ТҮҮНИЙ ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЙЛАН
2023 оны 09 дүгээр сарын28 Улаанжирэм
Сумын
Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт иргэдээс ирүүлсэн хүсэлтийг цаг тухайд
нь хүлээн авч, цаасаар болон цахим системд бүртгэн, удирдлагад танилцуулан холбогдох мэргэжилтнүүдэд хүргүүлэн
шийдвэрлэлтэд хяналт тавьж хамтран ажиллаа.
Өргөдөл, гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэхдээ холбогдох албан
тушаалтнууд “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл,
гомдлыг шийдвэрлэх тухай” Монгол Улсын хууль, Иргэдийн санал, өргөдөл, гомдлыг
шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 67-р
тогтоол болон аймгийн ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнээс өгсөн зааварчилгааг үйл
ажиллагаандаа мөрдлөг болгон ажилласан.
2023 оны
1-р улиралд иргэдээс нутгийн захиргааны байгууллагад хандаж нийт 15 хүсэлт
ирүүлснээс асуудлыг шийдвэрлэсэн 13 өргөдөл хүсэлт байсан. Шийдвэрлэх хугацаа
болоогүй байсан 2 өргөдлийг шийдвэрлэсэн байна.
2-р
улиралд ЗДТГ-т 2 өргөдөл нэмж ирснийг тухайн өдөр нь шийдвэрлэж хариу өгсөн. Байгууллагуудад
ирсэн өргөдөл гомдол байхгүй. Бусад байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлсэн
байхгүй. Шийдвэрлэлт хувийн биелэлттэй хэрэгжсэн байна. Шийдвэрлэлтийн дундаж хоног
15 байна.
3-Р
улиралд ЗДТГ-т 1өргөдөл нэмж ирснийг биечлэн уулзаж шийдвэрлэсэн.
Байгууллагуудад ирсэн санал өргөдөл гомдол байхгүй. шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг Засаг
даргад танилцуулж ажилласан.
ТАНИЛЦСАН
ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Г.ДОЛГОРМАА
ТАЙЛАН БИЧСЭН:
АРХИВ,
БИЧИГ ХЭРГИЙН ЭРХЛЭГЧ Ц.МӨНГӨНЦЭЦЭГ