Хулд сум

Дундговь аймаг

Байгууллагууд

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БЭЛТГЭЛ БҮЛГИЙН БАГШ НАРТ ЗОРИУЛСАН ЦАХИМ СУРГАЛТ


✅️
Багшид сургалтын хөтөлбөрөө хэрэгжүүлэх, хүүхдийг сургуульд амжилттай бэлтгэх арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын бэлтгэл бүлгийн багш нарт зориулсан цахим сургалтыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар хамтран зохион байгуулж байна.
✅️Сургалт 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдрүүдэд зохион байгуулагдана. ️Сургалтад нийслэл, орон нутгийн төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн 2205 багш хамрагдаж байна.
✅️Оролцогчид цахим хэлбэрээр суралцаж, сургуульд элсэн суралцах хүүхдийн цогц хөгжлийг дэмжих арга зүйг судлан, өдөр тутмын сургалт, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх юм.
✅️Судалгааны үр дүн болон өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан бэлтгэл бүлгийн хүүхдэд зориулан боловсруулсан “Миний анхны сурах бичиг” дасгал ажлын ном, багшид шинэ санаа өгөх, багш, хүүхдийн хамтын хөгжлийг дэмжсэн, тэдний бүтээлч үйлээр баяжигдан ашиглах боломжтой сургалтын арга зүйн хувилбаруудыг багтаасан “Багшийн хөтөч” зөвлөмжийг бэлтгэл бүлгийн багш нарт сургалтын дараа хүргэх юм.


Ногоон бэрс шатрын клуб

Шатрын спортыг жигд хөгжүүлэх бололцоотой боллоо.

Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь өдөр

Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь өдрөөр боловсролын байгууллагад тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөр бүтээлээ үнэлүүлэн БШУЯамны ,, Боловсролын тэргүүний ажилтан,, цол тэмдгээр багш Г. Алдармаа, С. Бат-орших, Б. Гандолгор нар шагнагдлаа.

Цэвэр бохир усны байгууламж шинэчлэх ажил хийгдэж байна.

Манай цэцэрлэгт төрийн өмчийн цэцэрлэгийн нүхэн жорлонг стандарт шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар шинэчлэх төслийн 3 -р ээлжийн ариун цэврийн байгууламжын угсралтын ажил эхэлсэн. Энэ ажлын хүрээнд БШУЯ ны улсын төсвийн 210 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар дотор засвар, дотор шугам, гадна ус хангамж ариутгах татуурга, тоног төхөөрөмж нийлүүлэх ажил хийгдэнэ. 
2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа 2023 оны 09 сарын 01-ний 10:00 цагт болох тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
ЭНХРИЙ БЯЦХАН ШАВЬ НАРТАА БОЛОН ЭЦЭГ ЭХЧҮҮДДЭЭ ЭРДЭМТЭН БАГШ НАРТАА, ХАМТ ОЛОНДОО, ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА, БАГШИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭ"-Г 2023 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 17-21-НИЙ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛНА.

2023 оны 04 дүгээр сарын 17-21-ний өдрүүдэд “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллага, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ"-г зохион байгуулж байна.

Шимт боловсрол

Төсөл хэрэгжиж байна

ХҮҮХДИЙН ШИМ ТЭЖЭЭЛТ ХООЛ

ХҮҮХДИЙН ШИМ ТЭЖЭЭЛТ ХООЛ”-НЫ АНХ ДУГААР УРАЛДААН БОЛЖ манай цэцэрлэгийн ТОГООЧ У.ОЮУНМАА, П.БАТМӨНХ НАР АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО. 23.05.13

гэр цэцэрлэг

Сум тойргийн СӨБ-д хамрагдаагүй хүүхдүүдийг сургалтанд хамруулах ,,Гэр цэцэрлэг ,, Бүлээн багт үйл ажиллагаагаа явууллаа.

Баруун бүсийн багш нарын сургалт

Сургалт, туршлага судлах үйл ажиллагаа боллоо